БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Б.Баясгалан

Б.Баясгалан

Үүсгэн байгуулагч

Алтан харуул овогт Батсуурийн Баясгалан 1986 оны Долдугаар сарын 13-нд Говь-Алтай аймгийн Бугат сумд төрсөн. Монгол Улсын Их Сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Тагтаа Паблишинг хэвлэлийн газрын захирал, “Tagtaa review” утга зохиолын сэтгүүлийн эрхлэгч.

Ц.Дэлгэрмаа

Ц.Дэлгэрмаа

Ерөнхий редактор

Цогнууд овогт Цагаанчулуугийн Дэлгэрмаа 1984 онд Дорноговь аймгийн Зүүнбаянд төрсөн. Утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжилтэй. Эдүгээ Тагтаа хэвлэлийн газрын Ерөнхий редактороор ажиллаж буй.

Мө.Батбаяр

Мө.Батбаяр

Орчуулагч

Мөнхцолын Батбаяр 1994 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Эдүгээ “Тагтаа” хэвлэлийн газарт хятад хэлний орчуулагч, редактораар ажиллаж буй.

Б.Дэлгэрмаа

Б.Дэлгэрмаа

Орчуулагч, Редактор

1991 онд Дархан хотод төрсөн. Монгол Улсын Их Сургуулийг Утга зохиол судлаач, шүүмжлэгч мэргэжлээр төгссөн. Тагтаа хэвлэлийн газрын утга зохиолын орчуулагч, орчуулгын редактор, төслийн менежер Б.Дэлгэрмаа нь 2018 оноос ном хэвлэлийн салбарт ажиллаж эхэлсэн.

Б.Сувддулам

Б.Сувддулам

Орчуулагч, Редактор

Батсайханы Сувддулам 1990 онд Говь-Алтай аймагт төржээ. 2011 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи-Орос хэлний багш мэргэжлээр төгссөн. Эдүгээ “Тагтаа” хэвлэлийн газарт англи хэлний орчуулагч, редактораар ажиллаж буй.

Н.Энхболд

Н.Энхболд

Дизайнер

Нямдэлгэрийн Энхболд 1999 оны хоёрдугаар сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн. Монгол Улсын Их Сургуулийн оюутан. Эдүгээ “Тагтаа” хэвлэлийн газарт дизайнераар ажиллаж буй.