2023-01-02
3171
Хол удахаар аав ээж, гэр бүл зүгээр миний төсөөлөл байсан юм шиг хоосон санагддаг гэж энд байдаг нэг найз минь хэлдэг сэн. Бодох бүр үнэн санагдах. Нээрэн тийм биш байгаа даа гэхээс тийм биш байгаасай гэж хүсэх. Нутаг ус, аав ээж, ах дүүс, халуун элгийнхэн бага насанд байсан бүхнээ нэхэн санахуй зүгээр зүүдэлж байгаад сэрчихсэн юм шиг бүдэг бадаг. Бодитой юм юу ч үгүй. Гагцхүү миний төсөөлөл дотор л буй юм шиг.