"Хязгааргүй далайн дунд ч цэг мэт итгэл найдвар бий" гэж Канадын зохиолч Янн Мартел бичжээ. Тэр л цэгийн төдий итгэл найдвар томрон томорсоор хүний хувь заяаг ч орвонгоор нь эргүүлж чадах увидастайг өгүүлдэг "Пигийн амьдрал", Францын зохиолч Франсуаза Саганы балчир оюуны суу билгийг уран зохиолын бичлэгийн хэлбэрээр хадгалан авч үлдсэн, алдарт "Сайн уу, Гуниг минь" бэсрэг романыг эх хэлнээ буулгаж, орчуулгын авьяас, хэл найруулгын ур чадлаараа уншигчдын талархлыг хүлээгээд буй, залуу орчуулагч Батсайханы Сувддуламыг та бүхэнтэй уулзуулж байна.
Тэрбээр өнөөдөр МЗЭ-ээс зохион байгуулдаг, утга зохиолын салбарын оны шилдэгүүдийг шалгаруулах "Алтан өд" наадмын орчуулгын төрөлд "Пигийн амьдрал", "Сайн уу, Гуниг минь" зохиолуудын орчуулгаараа шилдгээр орчуулагчаар шалгарсан юм. Магад хамгийн залуу, тэгсэн атлаа хамгийн богино хугацаанд уншигчдын анхаарлыг өөрийн уран бүтээлийн чанар чансаагаараа татаж чадсан орчуулагч Б.Сувддуламын "Тагтаа Паблишинг"-ийн үүсгэн байгуулагч, орчуулагч Б.Баясгалантай хийсэн уран зохиол, орчуулга, хүмүүний амьдрал, бүтээхүйн эрэл, илэрхийллийн талаарх сонирхолтой яриаг та бүхэнд хүргэж байна.
Сэтгэгдэл хэсэг