Очбадрахын Билэгдэмбэрэл: Хүлээх л заримдаа хүсэн хүлээсэн зүйл минь байдаг...

Очбадрахын Билэгдэмбэрэл. 2007 онд Улаанбаатар хотод төрсөн. Эдүгээ Япон улсын Сумида хотод аж төрж буй. Akamonkai япон хэлний сургуулийн оюутан. 

***

Орцны чинь үүдэнд зогсох

Заримдаа чамтай байхаас ч сайхан байдаг 

Үүдний чинь сандал чамаас ч илүү хүлцэнгүй байдаг 

Үгүйлэх чамайг тэврэх, чамайг үнсэх, бүр юу юунаас ч илүү 

Хүлээх л заримдаа хүсэн хүлээсэн зүйл минь байдаг


***

Хажуу айлын инээд

Хана балбахад

Хааяа би атаархана.


***

Аяга угаах усгүй болоход

Амьдрал гэдэг худгаас эхтэй санагдана


 ***

Алдаагаа дөшин дээр тавиад 

Алх бариад, сайхан гутал хийж өмсөнө. 

Ахиж шалбааг туулах учир хөлөө норгохгүйн тулд 

Маш бөх маш сайхан гутал хийнэ.


 

 

Сэтгэгдэл хэсэг