***
Гэрчгүй энэ хорвоод чи зовлонгийнхоо
Цорын ганц Бурхан,
Гэрэлгүй тэр өргөөнд чи гунигийнхаа
Цорын ганц Хаан.
Зугтах газар үгүй, учир нь
Хаана ч очсон чи
Харанхуй дахь өөрийгөө л..,
өөрийнхөө тэр хоосон орон зайг л тээж очно.
Навчис дарж, салхи исгэрч,
одод хөрөх энэ шөнө
Нам гүмд уусах нь магад хамгийн дээд "Эрх чөлөө".
Бүхнээс тасарч, бүгдэд мартагдах тэр л ”Агшинд”
Бүхнээс ангид, жинхэнэ өөрийгөө
Магад чи олж харна.
Санхүү эдийн засгийн их сургуулийн 2-р дамжааны оюутан Х.Дөлгөөн



1
2
3
Сэтгэгдэл хэсэг