Тагтаа Хэвлэлийн Газар, www.tagtaa.mn утга зохиол, урлагийн цахим хуудас уран зохиол, урлагийн салбарын бичээчдийг идэвхжүүлж, бүтээн туурвих эрмэлзлийг нь дэмжих зорилгоор энэ оноос эхлэн өгүүллэг, шүлэг, урлаг, утга зохиолын чиглэлээр бичсэн нийтлэл, шүүмж, номын тэмдэглэл, ярилцлага, хөрөг, эсээ зэрэг бичлэгийн төрлүүдээр жилийн турш бүтээл нээлттэй хүлээн авах болсноо мэдэгдэж байна. Чингэснээр өөрийн бүтээл туурвилаа олон нийтэд түгээх, сурталчлах, мөн оюуны бүтээлээ зохих ёсоор үнэлүүлж, бичвэрээсээ орлого олох бодит боломжийг бид та бүхэнд олгож буй юм. Зохиогчийн эрх, оюуны өмчлөлийн маргаан үүсэхээс сэргийлж бид орчуулгын бүтээл хүлээж авахгүй байхаар шийдвэрлэснийг анхаарна уу.
Та бүхэн энд дурдсан төрлүүдээр бичиж туурвисан бүтээлээ илгээгээрэй. 









1
2
3
Сэтгэгдэл хэсэг