ДИН ТОСГОНЫ ЗҮҮД

Хятадын зохиолч Ян Лянкө болвоос хаалттай нийгмийн доторх үзэл санааны хавчлага, боолтыг өөрийн үг, өгүүлбэр, бүтээл бүрээр дотроос нь тэс цохин, машид зоригтой эвдэж, тэмцэж чаддаг цөөн зохиолчдын нэг билээ. Эдүгээ таны өмнө дэлгээтэй буй “Дин тосгоны зүүд” романаас өгсүүлээд олонх шилдэг бүтээл нь  эх орон Хятад улсад нь өдийг хүртэл хориотой хэвээр буй ч тэрбээр үзгээ тавьж дуугаа хориулалгүй, үзлээ няцаж, буугаад өгөлгүй туурвин бүтээсээр байхын сацуу, зохиол бүтээлүүдээ уншигчдад хүргэх ан цав, сүйхээ самбаачлага бүрийг алдалгүй эрж, тэр бүхний араас ирэх эрсдэлийг ч өөрөө бүрэн үүрч яваа бахархам уран бүтээлч билээ. Тэр утгаараа эл ном ч олон арван ээдрээ эрсдэлийг давж байж таны өмнө дэлгэгдэн буйг хэлэх юун.  

Ян Лианкө бол сэдвийг олоод, олсон сэдвээ яаж “стиль” болгохыг үзүүлж өгдөг зохиолч. Түүний бодож олсон “стиль”-үүд бүтээлээс бүтээлд давтагддаггүй нь нэн гайхамшиг. Энэ чадварыг нь тив, дэлхийн уран зохиолын мэргэжилтнүүд өндрөөр үнэлж, түүнд утга зохиолын салбарын бүхий л хүндтэй шагналуудаа соёрхсон байдгийг тоочиж эс бармуй. Гагцхүү ямар ч бараан сэдэв, хатуу үнэнг олзолж бичсэн ямагт түүнээ инээд, хоржоон, ухаалаг егөөд цурлан өгч чаддаг нь уншигчийг бахдуулж, удирдагчдыг баахан төөрөлдүүлдэг шидтэйг онцлоё. “Дин тосгоны зүүд” роман ч бас хүнд сэдэв, хатуу үнэнг ухаалаг наргианы машин дотор угааж харуулсан гоц шидээвэр мөн болохыг та уншин байж мэдэх буй за. 

Орчуулагч: Мөнхцолын БАТБАЯР
Орчуулгын редактор: Батсуурийн БАЯСГАЛАН
Ерөнхий редактор: Цагаанчулуугийн ДЭЛГЭРМАА
Хавтасны зураач: Лхаасүрэнгийн НЯМДОРЖ

Хэвлэгдсэн он 2022ISBN 9789919963798

Хэвлэгдсэн он 2022
ISBN 9789919989309