2025 оны Бүүкэрийн шагналыг Унгар Британийн зохиолч Дэвид Залай “Flesh” романаараа хүртлээ.
Англи хэлнээ орчуулагдан гарсан шилдэг бүтээлд жил бүр олгодог утга зохиолын нэр хүндтэй шагнал болох Бүүкэрийн шагналд Их Британи болон Ирландад хэвлэгдсэн бүтээлүүд өрсөлддөг төдийгүй сүүлийн шатанд тунан үлдсэн бүтээл тус бүрд 5000 фунт стерлингийн шагнал, Бүүкэрийн шагнал хүртсэн бүтээлд 50,000 фунт стерлингийн шагнал олгож, олон улсад зохиол бүтээлийг нь сурталчилдаг билээ. Энэхүү шагналыг тухайн зохиолын уран тансаг бичлэгийн хэв маяг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан олгох төдийгүй зохиолч, орчуулагч хоёрт мөнгөн шагналыг эн тэнцүү хуваан олгодог.
Зохиолч Дэвид Залай 1974 онд Канадын Монтреал хотноо төрж хүүхэд насаа Лондон хотод өнгөрүүлж, Оксфордын их сургууль төгссөн. “Flesh” роман нь түүний зургаа дахь бүтээл. Маш богино атлаа нарийн чимхлүүр, хурц тод бичлэгтэй түүний зохиолууд уншигчид өөрсдөө шүүн тунгаах, бодож бясалгах хоосон орон зай ихтэй гэдгээрээ онцлог. Зохиолч нийгмийн анги давхарга, цагаачлал, эр хүний тухай, эгэл хүмүүний жаргал зовлонгийн тухай голчлон бичдэг. Лондон, Будапешт, Вена зэрэг олон хотуудад аж төрж, зохиол бүтээлүүдээрээ олон улс үндэстний хэл соёлыг холбох гүүр болж, товчхондоо цөөн үгээр чухам үнэнийг хүүрнэн өгүүлдэг Дэвид Залайг Бүүкэрийн шүүгчид “уншигчдад төсөөлөн бодох орон зайг хязгааргүй өгдөг” зохиолч хэмээн онцолж байна.
"Тагтаа" хэвлэлийн газраас Ян Мартел “Пигийн амьдрал” (2002), Жулиан Барнс “Төгсгөлийн мэдрэмж” (2011) зэрэг Бүүкэрийн шагналт бүтээлүүдийг эрхлэн гаргаж байсан төдийгүй “Саарал зөгийнүүд” романаараа хэдийнээ бидний танил болсон Украины зохиолч Андрей Курковын “Silver bone” роман өнгөрөгч оны Бүүкэрийн шагналын сүүлийн шатанд тунан үлдэж байсан билээ.


1
2
3
Сэтгэгдэл хэсэг