Хүүхдийн нүдээр хорвоо ертөнцийн юм бүхэн сонин байдаг. Хүүхэд харсан сонссоноо өөрийн ертөнцөөр чөлөөтэй, бүтээлчээр илэрхийлж чаддаг. Хайрыг ч бас өөр өөрийнхөөрөө илэрхийлнэ. Ийм л зүйлийг хайр гэнэ хэмээн томъёолж хэлж болдоггүй ч бяцхан зүрхээрээ, хиргүй тунгалаг ухаанаараа ойлгож, үг хэл, үйл хөдлөлөөрөө илэрхийлсээр байдгийг эмээ, ач хүү хоёрын тухай энэхүү зурагт ном бидэнд өгүүлнэ.
Зохиолч: Лхаасүрэнгийн Нямдорж
Зураач: Лхаасүрэнгийн Нямдорж
Редактор: Батсуурийн Баясгалан
Хэвлэгдсэн он 2022
ISBN 9789919989323