Кам Ан Нгуен: Зурагт ном богино хэмжээний кино шиг санагддаг.

 
 
Сайн байцгаана уу, юуны өмнө та бүхэнд өөрийгөө товчхон танилцуулъя. Намайг Кам Ан Нгуен гэдэг. Вьетнамын зураач. Найз маань намайг энэхүү буландаа урьсан тул хэр чадлаараа хичээн хариултуудаа илгээлээ. Номын сангийн тухай бодохтой зэрэгцэн Ким Дун найзын маань ажиллуулдаг “Rand” хэмээх кафе юун түрүүнд санаанд буусан юм. Хаа сайгүй ном хөглөрч байдаг энэ газар надад унших урам зориг өгдөг. Ким Дун маань цаг үргэлж гартаа ном барьж сууна. Би түүнийг харахаараа яагаад ном уншихгүй байгаа билээ гэж өөрөөсөө хааяа асуудаг юм. Бид энэхүү ярилцлагад өөрсдийн ном унших хэв маягийн тухай бичиж илгээлээ. Та бүхэнд сонирхолтой байх болов уу хэмээн найдаж байна. Хүндэтгэсэн, Кам Ан.
 
 1. Зураач, зохиолч Кам Ан Нгуен
 
Таны номын сан арвин их зурагт номтой юм билээ. Номын сангаа танилцуулж, дуртай номуудаасаа нэрлээч?
Үнэнийг хэлэхэд нэг л мэдэхэд ийм номын сантай болчихжээ. Ээж маань үргэлжилсэн үгийн зохиол унших дуртай, өвөө эмээ хоёр маань ч олон номтой байсан нь миний аз юм даа. Хэзээд аваад уншихад амар, тавиур дүүрэн номууддаа би их хайртай. Энэ янзаараа цуглуулаад байвал миний номын сангийн 80 хувь нь зурагт ном, 10 хувь нь манга, үлдсэн 10 хувь нь роман, баримтат бүтээлүүд болох нь ээ. Би сонирхлоороо гэхээс илүү дадал зуршлаараа ном уншдаг. Тиймээс би өөрийгөө номын хорхойтон, луугар уншигч гэж хэлж чадахгүй. Найзууд маань маш их уншдаг. Унших хурд, уншиж буй олон номуудыг нь би үргэлж биширдэг юм. Номонд маш дуртай хүн л ингэж их уншиж чадна. Би өдөрт ердөө л хоёр хуудас уншдаг. Нэг номыг хэдэн сар дамнуулан аажуу тайван уншдаг ч ямартай ч дундаас нь орхидоггүй.
 
Би зурагт номд амьдралаа зориулахаар шийдсэн. Гэхдээ та итгэхгүй л болов уу. Ердөө тавхан жилийн өмнө Вьетнамд тийм ч их зурагт ном байгаагүй болохоор зурагт ном гэж чухам юу юм, ямар төрлийн номыг ингэж нэрлээд байгаа юм гэдгийг би огт мэддэггүй байлаа. Тухайн үед концепц дизайны чиглэлийг илүүтэй сонирхдог байсан болохоор урлагийн ном цуглуулдаг байсан. Одоо бол үлгэр түүх хүүрнэхийг илүүд үзэж байна. Номын зураг зурж эхлээд аажмаар сониуч зандаа хөтлөгдсөөр зуугаад зурагт номтой болчихож. Би уг нь ихэнх зүйлд хайхрамжгүй ханддаг хэнэггүй хүн ч гэлээ нэг юманд дурлахаараа бүхнээ тавиад туучихдаг талтай. Ийм байх аюултай шүү. Патрик Макиннеллийн “Me...Jane”, Жанелл Кэннонийн “Stella Lunna”, Лори Келлерийн “Arnie the Doughnut” зэрэг номуудыг дуртай номуудаараа нэрлэе. Сүүлд Брук Бойнтон Хьюзийн “Heart String”, “A Country Mouse's Tour of Seoul” гэдэг Солонгос зурагт номууд шинээр олж авлаа. Миний хувьд энэ номууд гайхамшигтай. Ийм л номууд бүтээхийг хүсэж явна.
 

 

  Та өөрийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү?
Сүүлийн үед Бритта Теккентрупийн номууд надад хэрхэн түүх өгүүлэх, зурагт ном хэрхэн бүтээх тал дээр үлгэр жишээ болж зүрх сэтгэлийг минь соронздон татаж байна. Надад “We Are Together”,“A Happy Place” гэдэг хоёр ном нь бий.
 
Хүүхдийн зурагт номын ач холбогдол юу вэ?
Миний хувьд зурагт ном богино хэмжээний кино л гэсэн үг. 16,32,40 орчим хуудсанд багтааж богинохон бичвэртэй атлаа зургаар үлгэр түүх хүүрнэх номыг хүүхдүүд унтахынхаа өмнө аав ээжтэйгээ, эсвэл бие даагаад уншина. Зурагт номын талаар илүү их судалж мэдэх тусам энэ төрлийн ном бүтээх нь тун ч сонирхолтой агаад төдий чинээ амаргүй ажил шиг санагдах боллоо. Зурагт номын хуудас эргэх бүрдээ биднийг догдлуулж, өөр хэмжээст аваачиж, олон янзын бүтээлч санаа, дуу хоолой биднийг өөр өөр ертөнц рүү хөтлөн замчилдаг. Хүүхдийн зурагт номууд өнгө будаг, хэлбэр дүрсээр баялаг тул өөрт төрж буй сэтгэл хөдлөлийг тархиндаа боловсруулж, тунгаах зав чөлөө ч олголгүй өгүүлж буй түүхийг нүдээр харсан даруйд зүрхэнд хүргэж чаддаг. Зурагт ном надад хэлээр өгүүлэхүйн хил хязгаараас ч давсан цэвэр тунгалаг мэдрэмж өгдөг. Би ийм ил цагаан, товч тодорхой зүйлст дуртай. Мэдээжээр зурагт номд зураг чимэг голлох үүрэг гүйцэтгэдэг тул номын зураач байна гэдэг төвөгтэй ажил л даа. Гэхдээ өмнө нь хэлсэнчлэн одоогоос хэдэн арван жилийн дараа ч зурагт номоо бүтээсээр л байх болно. Би үлгэр түүхийг зургаар өгүүлэх дуртай. Өөрийгөө энэ амьдралд зурагт ном бүтээхээр иржээ хэмээн боддог. Тун удахгүй зохиолыг нь бичиж, зургийг нь зурсан номтой болно хэмээн итгэж байна.
 


2. Ким Дун Фам– “Rand Morroc & Coffee”
 

Rand Moroc & Coffee

“No 7A, Phan Huy Chu alley, Phan Huy Chu street, Phan Chu Trinh, Hoan Kiem, Hanoi, Vietnam”

Би өмнө нь судлаачаар ажилладаг байсан. Одоо бол кафегаа ажиллуулж, бүтэн цагаар бариста хийж байна даа.
Та номын сандаа хэдэн номтой вэ? Ихэвчлэн хаана уншдаг вэ?
Тоолж үзээгүй юм байна шүү. Номд хайртай ээжээс маань олон ном өвлөгдөж ирсний дээр анх цагийн ажил хийж, мөнгө олж эхэлсэн цагаасаа тасралтгүй ном цуглуулсаар явна. Номуудаа тоолж үзэхийг хүсдэггүй ч юу юуны түрүүнд ном л авахыг хүсдэг.
Анх уншихад дурлуулсан ном болон амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номоо нэрлэвэл?
Баримтат бүтээлүүдээс дурдвал,“The Road to Serfdom”, “On Liberty”, “Commanding Heights”, “The Battle for the World Economy”, “Oil, Money, and Power” зэрэг номууд өөрийн ертөнцөө бүтээж, амьдралаа босгоход минь зам чиг болсон. Би багадаа шинжлэх ухааны, адал явдалт, байгаль дэлхийн тухай номуудад тун дуртай байсан нь одоог хүртэл сэтгэл зүрхийг минь соронзон мэт татсан хэвээр байна.
“The Godfather”, “The Fountainhead”, “The Underneath”, “The Three-Body Problem” зэрэг зохиолууд эхний хуудаснаасаа л зүрх сэтгэлийг минь догдлуулж, хорвоо ертөнцийг харах өнцөг, үзэл санаанд минь хүчтэй нөлөөлсөн.
 
Та ямар төрлийн ном голчлон уншдаг вэ? Яагаад?
Би нэгэн зэрэг олон ном уншдаг юм. Философи, улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны уран зөгнөлт, сэтгэл судлалын номууд унших жагсаалтын минь нэн тэргүүнд байдаг.
Та өөрийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү?
Бүх цаг үеийн, хамгийн дуртай зохиолчоо цохон нэрлэх хэцүү юм. Бага залууд философичид, чадварлаг эдийн засагчид сонирхлыг минь ихээр татдаг байлаа. Дараа нь би хорвоо ертөнцийг өөрийнхөөрөө ажиглаж, хааш зүглэн буйгаа бодож эргэлзэх болсон. Уг нь бол би нэг номыг ахин дахин уншаад байдаггүй ч Айн Рэнд, Кэти Аппелт нарын зохиолыг дахин уншихыг хүсдэг юм болов уу даа.
Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ? Мөн номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?
Тухайн үедээ ямар ном уншмаар байгаагаас шалтгаална. Би ихэвчлэн баримтат, уран зохиолын төрөл бүрийн ном зэрэг уншихаар худалдаж авдаг. Шинэ содон ном олж авахын тулд олон цагаар номын дэлгүүр ухах дуртай. Цаг зав муутай үедээ хотынхоо хэвлэлийн газруудын цахим хуудас дээрх мэдээ сэлтийг хардаг.
 
Хамгийн сүүлд уншсан болоод яг одоо уншиж буй номоо нэрлэнэ үү?
Дөнгөж саяхан Тим Маршалын “Worth Dying For: The Power and Politics of Flags”,
Терри Пратчетт, Нил Гайман нарын “Good Omens”, Шандор Марайгийн “Embers”, Лоренс Гонзалесийн “Everyday Survival”, “The Last Cuentista” зэрэг номуудыг уншиж дуусгаад байна. Одоо цаг гаруут “The Penguin Dictionary of Symbols” номыг харах бодол байна.
Таны номын сангийн хамгийн онцлог содон, нандин дурсгалтай ном юу вэ?
Дээр дурдсан дуртай зохиолуудын маань анхны хэвлэлүүд. Зарим номууд ганцхан удаа хэвлэгддэг шүү дээ.
Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?
Мэдээж цаасан хэвлэлд дуртай.
Номоос санал болгох эшлэл?
“Gone with the Wind” номын сүүлийн өгүүлбэр. “Ямартай ч маргааш нэгэн шинэ өдөр эхэлнэ.”
 
Hello! To introduce this interview a little bit, let me introduce myself briefly: I am Cam Anh, a visual storyteller living in Vietnam. For some reason, Deegii trusted me to be interviewed for her column (haha) and I am trying my best! I was thinking about what and where my personal "library" is, and the first thought that came to my mind was this one word: "Rand" - the name of a local coffee shop owned by my friend Mrs. Dung. It is the place that makes me read more simply because books are everywhere in the shop. Mrs. Dung is always holding a book in her hand (sometimes puts a little bit of pressure on me because I will think in my head why I am not reading any books?!). So this duo interview will show the whole picture of our personal reading life. I hope that you will find it a little interesting. Sincerely, thank you.
1. Cam Anh Nguyen - Storyteller and Illustrator
Your library has a rich collection of picture books. Can you introduce your library and share some of your favorites?
My library was built unintentionally, to be honest. I think I was very lucky to have a mother who loved to read novels, and my grandparents also had a lot of books. So the image of a full bookshelf and always being able to reach for a book is quite dear to me. With the speed I'm building up for my personal library right now, I will have 80% picture books, 10% manga, and 10% other non-fiction books and novels.
I read as a habit, not a hobby. So when you see me reading, please don't think I'm a "bookworm" because I don't deserve that name (haha). My friends read a lot and I always admire the volume and speed of their reading. You have to have a great love for books to be able to do this. My reading speed is 2 pages/day. I just leisurely like that for several months to finish a book, but at least I don't give up on it.
With picture books, I first considered it my career. Can you believe it? 5 years ago, if you asked me, I didn't know exactly what picture books meant, or what genres there were, simply because there weren't many picture books in Vietnam. At that time I was focused more on concept design so I collected art books, and now I am geared toward the storytelling path. Gradually, out of curiosity and because of my illustration work, I started buying and having about 100 picture books. I think I'm the type of person who is very indifferent to most things, but when I start to like something, I invest everything in it (it's dangerous, right?).
Some of my favorites are "Me...Jane" by Patrick McDonnell, "Stella Lunna" by Jannel Cannon, and
"Arnie the Doughnut" by Laurie Keller. Lately, I discovered "Heart String" by Brooke Boynton Hughes; and a Korean picture book: "A Country Mouse's Tour of Seoul" written by Park Jeong Hee, illustrated by Kim Dong Seong. I found them very charming and would love to create something like that.
Who is your favorite author?
Recently, Britta Teckentrup's picture books have captivated me with her mastery of storytelling and bookmaking. The two books I own from this author are: “We Are Together” and “A Happy Place”.
What makes children’s picture books so special?
For me, picture books are like short films. You have about 16-32-40 pages to tell a story with pictures, the text should be limited so that children can read by themselves or with their parents before going to bed. The more I learn about this genre, the more I find making children's picture books extremely challenging and interesting. The books bring different worlds, told by many creative voices, each time you turn the page, you are lifted and transported to a new dimension. Children's picture books are so full of color and shape, that the stories can go straight from your eyes to your heart, sometimes without your brain having time to process these emotions (like when you read words in a novel). So for me, picture books have a sense of something primal and pure, beyond the limits of language. I like something direct and concise like that.
And of course, because this is a picture book, the illustrations in the book take on a huge role and thus being an illustrator is very stressful (haha). But as I said, I still see myself in picture books for a long time, about a few decades from now. I love telling stories with pictures and it seems like that is what I want to pursue in this life. Hopefully I will soon have a picture book that I write and illustrate myself.
2. Kim Dung Pham- Researcher, “Rand Morroc & Coffee”
I’m not an artist but a former researcher, now working as a full-time barista at my coffee shop in Hanoi.
How many books are in your library? Could you share some information about your library and where you mostly read?
I’ve not counted the books I have. I inherited some of my books from my mother, who is a book-lover too, and constantly bought books from the day I earned my first part-time job. I don’t want to make a count but I know that books are always on my top priority of purchasing lists.
Can you name some books that you loved the first time you read them and that influenced your life and perspective?
In the non-fiction section: The Road to Serfdom; On Liberty; Commanding Heights: The Battle for the World Economy, Oil, Money, and Power guided me to the world when I started to build my own life. Meanwhile, when I was a little girl, books about nature, mystery, and science attracted me so well and the infection is still strong today. In the fiction section: The Godfather; The Fountainhead; The Underneath; and The Three-Body Problem definitely impressed me from the first page and impacted immensely on my perspective for a long time.
What types of books do you usually read, and why?
I read various types of books at the same time and philosophy, politics, economics, science, science fiction, psychology books are among the top of my selected lists.
Who is your favorite author?
I don’t have an all-time favorite author. When I was younger, philosophers and top-notch economists attracted me; then I preferred to observe the world myself and have my doubts about what they would like to guide me to. Maybe Ayn Rand and Kathi Appelt are authors I would like to read their books again - a behavior I rarely do.
How do you select your next read? Where do you find information about books?
It depends on what I am interested in for the next period and I usually buy a batch of various topics, both fiction and non-fiction books, then read them at the same time. I’d like to spend hours in bookstores to find random books I’ve never known and when I don’t have time, I look at publishers’ websites to see what news in town.
What was the last book you read, and what books are you currently reading?
I just finished Worth Dying For: The Power and Politics of Flags by Tim Marshall; Good Omens: The Nice and Accurate Prophecies of Agnes Nutter, and Witch by Terry Pratchett and Neil Gaiman, at the same time I read Embers by Sándor Márai, and Everyday Survival by Laurence Gonzales and The Last Cuentista by Donna Barba Higuera. When I need a minute break, I will take a look at The Penguin Dictionary of Symbols by Jean Chevalier, Alain Gheerbrant, and John Buchanan-Brown.
Can you introduce any unique or particularly precious books in your library?
The first published version of all my favorite books above. Some of them are one-time printed.
Do you prefer printed books or e-books?
Printed books, for sure.
What is your favorite quote from a book?
Scarlett’s last words in Gone with the Wind were “After all, tomorrow is another day”.
Б.Дэлгэрмаа 

Сэтгэгдэл хэсэг