Утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэх зохиолч энэ сарын арванд тодорно.

 

2024 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэх зохиолч энэ сарын арванд тодорно. Энэ жил Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшиж, бооцоот тааврын цахим хуудсанд хамгийн их бооцоо тавиад буй зохиолчдыг уншигчдадаа танилцуулж байна. Одоогоор Оросын зохиолч Людмила Улицкая, Хятадын зохиолч Цань Шюэ, Австралийн зохиолч Жералд Мурнан, Канадын яруу найрагч Анн Карсон, Pумынын зохиолч Мирча Кэртэреску нар жагсаалтыг тэргүүлж байна.

Гэвч энэхүү бооцоо, таамгаас үл хамааран тунан үлдсэн олон зохиолчдоос олны санаанд оромгүй хэн нэгэн Нобелийн шагналтнаар тодорч ч мэдэх юм. Мөн манай хэвлэлийн газраас зохиол бүтээлийг нь эрхлэн гаргасан хятадын зохиолч Ян Лянькө, Үй Хуа, Америкийн зохиолч Стивен Кинг, тун удахгүй “Саарал зөгийнүүд” роман нь хэвлэгдэн гарах гэж буй Украйны зохиолч Андрей Курков мөн монголын уншигчдын сайн мэдэх Японы зохиолч Харуки Мураками, Солонгосын зохиолч Хан Кан, Энэтхэг гаралтай Америкийн зохиолч Салман Рушди зэрэг зохиолчид нэрлэгдэн үлдээд байна.

 
   

Сэтгэгдэл хэсэг