"Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн" нь яруу найрагч, орчуулагч Мөнхцолын Батбаярын найруулал, өгүүллэгүүдээс бүтсэн хүүрнэл зохиолын анхны бүтээл юм. Зохиогч бээр номын өмнөтгөлдөө:
“Хүүхэд насны дурсамж байдаг болохоор хүн зохиолч болдог юм аа” гэж нэрт зохиолч С.Дашдооров агсан хэлснийг нэрт зохиолч Д.Энхболд ах надад хуучилсан юм. Бага насны ч байна уу ер амьдралынхаа алив үеийн явдлыг тод томруун санаж буй хүн л үгийн утгач болохуйяа дөхөм байдаг гэмэр. Бичих нь дурсах мэт. Дурсах нь бичих мэт. Энэхүү ном минь тиймд эргэн дурсахуй, нэхэн санахуйн тухай ном юм. хэмээн тодорхойлжээ.
Хэвлэгдсэн он 2021
ISBN 9789919963750