МЭЛХИЙ

Дэлхийн орчин цагийн утга зохиолын үгүйсгэгдэшгүй тод дүр, “төрсөн нутгийн ой санамжаар” дамжуулан нийгэмд ганцаардан хавчигдсан хүмүүсийн орь дууг дуурсган бичиглэгч Мө Янийн хамгийн алдартай бүтээл "Мэлхий"-г Тагтаа Паблишинг уншигч танд өргөн барьж байна. Бүхэл бүтэн нэгэн үеийн бие хийгээд сэтгэлийн өлсгөлөнг илчлэхийг урьтал болгосон эл бүтээлээрээ Мө Янь хувь хүнийхээ хувьд ч хамаг л гэм буруу, нүгэл хилэнцээ уншигчдын өмнө хайр найргүй тайчин хаясан бөгөөд ингэж чадсаных нь төлөө түүнийг “тайтгаршгүй романч”, “өлсгөлөн, гэм зэмийн бичээч” хэмээн нэрлэдэг. Тэрээр хүүрнэл зохиолын том хэмжээний арав гаран бүтээл хэвлүүлснээс “Мэлхий” (2009) роман нь орчин үеийн туурвил зүйд хятадын үлгэр домгийн өнгө аясыг гарамгай сүлэлдүүлж чадсан онцгой бүтээл юм. Тиймээс ч Мө Янь халлиуцинатор (хий үзэгдлийн) реализмыг домог сэлт, түүхэн бичлэг, орчин цагийн сэдэвтэй гарамгай хоршуулсны учир 2012 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртжээ. "Ядуу гачуугийн гашуун зовлон, төрүүлсэн ээжийн минь гунигтай амьдрал, ганцаардаж энэлсэндээ эд зүйлсийг амь оруулж, амьтдыг хүнээр сэтгэх болсон бага нас, хувь тавилангийн гарах гарцгүй байдал, өнөөгийн Хятад улс байгаагүй бол би зохиолч болохгүй байсан" хэмээн тэрээр өгүүлсэн нь бий. Мө Янь хэмээх бичгийн нэрээрээ уншигч бидэнд танигдсан Гуан Мо Еэгийн хамгийн сүүлд хэвлүүлсэн бүтээл бол танд танилцуулан буй эл "Мэлхий" роман юм. Мэлхий гэснээс хятад хэлнээ энэ амьтныг Ва гэж нэрлэдэг. Вааглахын ваа, уулга алдахын ваа, улаан цурам хүүхэд часхийн уйлах ваа, хүн төрөлхтнийг бүтээгч эх Ньюваа...


Орчуулагч: Амарбаатарын Урантогос
Уран сайхны редактор: Ороолонгийн Элбэгтөгс
Ерөнхий редактор: Цагаанчулуугийн Дэлгэрмаа
Номын хавтасны зураг: Лхаасүрэнгийн Нямдорж
Номын дизайн: Зандангаравын Мандах

Хэвлэгдсэн он 2020
ISBN 9789919963712