АМЬДРАЛ

 

Лью Гуо Пан, Жянь Ши мужаас гаралтай Хятадын өнөө цагийн богино өгүүллэгийн мастерт зүй ёсоор тооцогддог тэрбээр уран бүтээлээ 1984 оноос туужаар эхэлжээ. Зохиол бүтээл нь англи, франц, япон, солонгос хэлнээ орчуулагджээ. Богино өгүүллэгээрээ олон арван шагнал хүртсэний дотор 2003 онд богино өгүүллэгт олгодог “Алтан болжмор” шагналыг хүртсэн бол “Салхинд хийсэж яваа аз жаргал” түүвэр нь Бин Сины нэрэмжит хүүхдийн бүтээлийн шагналын эзэн болжээ. Түүний “Хар эрвээхий” “Хонх” өгүүллэгүүд нь дундад улсын хамгийн охь сод богино өгүүллэгээр нэрлэгдсэн байдаг. Зохиол бүтээл нь солонгос улсын дунд сургуулийн сурах бичигт мөн Бээжингийн их сургуулийн гадаад хэлний сургуулийн хичээлийн бичигт багтсан байдаг билээ.

Амьдрал

Өглөө эртлэн усанд явахдаа тэр хүүхэд байлаа. Тухайн үед үүр ч цайгаагүй байжээ. Тэр усны хөнөгөө усанд булхуулан хүлээзнээд татан гаргаж ирэхэд гэгээн гэрэлт наран ч мөн утгагдан гарч ирэв. Дараа нь хөнөгтэй усаа савлуулсхийн дамнуургадан мөрлөв . Тэр хэд алхалгүй мөрөө амраав. Униар манан наран дотроос татахуй холын холдох гэрээн тэр ширтэж байлаа. Тэгээд зөөлхөн сүүрслээд, ийм хол, тэр альхан жилийн альхан сард туулж очихоо ч мэдэхгүй байв. Үнэндээ, тэр амьдралынхаа тэн хагасыг явж өнгөрөөгөөд нэгэн сайхан эр боллоо. Энэ үед нар түүний зулайнаас шарж байв. Тэр ахиад амарлаа, эргэж хараад өөрийгөө алдхан зам туулсанаа олж мэдэв. Худаг холгүйхэн харагдаж гэгээн гэрэлт наран түүн дээр тусаж байв. Тэрбээр алив бүхнийг тод тодорхой ажиж байлаа. Тэгээд хүндхэн шүүрс алдаад, ийм ойрхон , тэр яагаад амьдралынхаа тэн хагасыг явснаа мэдэхгүй байв. Дамнуургаа өргөөд цаашиллаа.Гэр нь өмнөтөө, гэгээн гэрэлт наран түүн дээр тусаж, тийм ч холгүй байх шиг бодогдож байлаа. Мөрөн дээрх дамнуурга нь хөнгөхөн ч болцон шиг санагдахад тэр том том алхлан энэхүү замаа түргэхэн шиг дуусгахыг хүсэв. Харамсалтайн тэр гэрийнхээ үүдэнд ирэхэдээ нэгэнт хөгширчихсөн байв.Ахиад амрав. Алтан наран түүний усны хөнөг рүү оржээ. Үдшийн униар хөглөрч хаа сайгүй будангуйрна. Тэр бас л худаг руу харлаа, бүрэн барангийн дунд худаг хол ч шиг ойр ч шиг түүнд санагдав. Гүн гүн шүүрс алдав.Мөрөн дээрх дамнуурга нь дарж хүндэрсэнийг тэр мэдэхгүй байгаа ч өөрөө нэгэн насаараа энэ л дамнуурга дор дарагдаж яваагаа мэдэж байсан юм. Тэр ахин нэгэнтээ дамнуургаа өргөн босов.Үүдээрээ орох гэтэл, босго дэндүү өндөр, хөлөө өргөж дийлэлгүй бүдрээд ойчив.Дамнуурга мөрөн дээрээс нь халтиран унаж газраар нэг ус нилийн асгарав. Хөнөг дотроос нөгөө нар ч мөн асгарч унажээ. Нар хэмхэрлээ. Нар хэмхэрч, харанхуй боллоо.

...

Хонх

Цэрэг чөлөөгөөр гэртээ ирэхэд Шиао Чи хүүхдээ тэвэрсээр ирж түүнтэй уулзав. Цэргийн байшингаар дүүрэн хүн, найр хөөртэй суутал Шиао Чи-г орж ирмэгц тэр бүхэн бөхөн үгүйрч төдөлгүй цугласан хүмүүс тарцгаав. Өрөөнд цэрэг, Шиао Чи хоёр мөн өнөө Шиао Чи-гийн гарт тэврүүлсэн хүүхэд үлдэв. Харилцан юу ч дуугарсангүй. Баахан түдсэний эцэст Шиао Чи ам хагалж-би чамайг уучилсан.Цэрэг таг дуугүй. Шиао Чи өгүүлнэ. -Манай ижий намайг нэг муу төгцөгт эхнэр болгон өгсөн, тэр нь бэлтэй, инж болгож хоёр түм зоос өгсөн. Би татгалзсан, ижий болохоор наадах цаадахын харахгүй бол болохгүй гэнэ. Цэрэг таг дуугүй. Шиао Чи өгүүлнэ. -би чамд хайртай, үнэхээр хайртай, надад сайн эсэхийг чинь би мэдэхгүй ч, чи хэрэв зөвшөөрвөл, би муу новшоос салаад, чамтай сууя. Цэрэг таг дуугүй. Шиао Чи дүнсийж суугаа цэргийг харан харан гарч одов. Төдхөн эргэж ирэв. Гартаа хүүхдээс гадна нэг хонх барьжээ. Цэрэг тэр хонхыг хараад ам нээж -чи надад хонх өгөх гэж ирээ юү? Шиао Чи толгой сэгсэрч-би дөнгөж түрүүхэн хэлсэн дээ. Хэрэв чи зөвшөөрвөл би тэр муугаас салаад чамтай сууна. Ийм л хэргээр, чи яаралгүй сайн тунгаа, чи л шийд, хэрэв зөвшөөрч байвал салхин хонхыг үүдэндээ өлгөөрэй. Хонхыг хармагцаа би чамайг гээд хүрээд ирэх болно. Шиао Чи хонхыг тавиж үлдээгээд явж одов. Байшинд цэрэг ганцаараа үлдлээ. Тэр удтал ширтлээ. Тэгээд хонхыг авч цохилоо, байшин дотроос түгэх “жин жин” гэх дууг хөрш Шиао Чи сонсоод хурдалж гараад харвал хонх тэдний үүдэд өлгөөтэй харагдсангүй. Шиао Чи гэрийнхээ үүдэнд зогсон нулимс унавай.Цэрэг анги руугаа буцахдаа ч мөн хонхыг өлгөсөнгүй харин аваад явжээ. Ангидаа очоод хонхоо хуарангийнхаа үүдэнд өлгөжээ. Яг баруун хойтын ширүүн салхины зам, хонх өдөржин жин жин дуугарна. Цэрэг сэлүүн цагаараа очиж түүнийг хараад-Шиао Чи, би хонхоо үүдэндээ өлгөчихсөн. Чи харж байна уу? хэмээнэ.Цэргийн хуаран дотор өлгөөтэй байгаа хонх цэргүүдэд ихээхэн зугаа болов. Нилээд удав, цэргүүд уйдаж залхлаа. Хонхны жин жин хийсэн дуу чийртэй санагдаж авахын түүс болов. Цэрэг хонхоо буулгаж авлаа. Гэхдээ завтай цагтаа тэр хонхоо гаргаж хүнгүй газар олж суугаад цээжнийхээ өмнө барин жингэнүүлэн цохидог билээ. Хонх жингэнэхийн ялдамд тэрбээр-Шиао Чи, би хонхоо зүрхнийхээ үүдэнд өлгөлөө. Чи харж байна уу? Шиао чи харсангүй, цэрэг хонхоо зүрхнийхээ үүдэнд өлгөн байрлуулсныг тэр ч бүү хэл зүрхнийх нь үүд хаалгыг ч харсангүй. Тэр гагцхүү цэргийн гэрийн үүдрүү л хардаг байж. Тэнд, салхин хонх мэдээж байхгүй. Хоёр жилийн дараа цэрэг халагдаж ирэв. Энэ удаад Шиао Чи түүнтэй ирж уулзсангүй. Цэрэг гэрийнхнээсээ асуув.-Шиао Чи яагаад харагдахгүй байна .-тэр гарч ирэхээ больсоон, туж гэртээ суух болсон.-юу тохиолдоо вэ?-Шиао Чи-гийн нөхөр нь залуу хүүхэнтэй хөөцөлдөж одоод түүнээс ураг салсан.Цэрэг чив чимээгүй боллоо. Маргааш нь хонхоо гаргаж үүдэндээ өлгөлөө.Шиао Чи ирсэнгүй. Цэрэг хонхоо гөлрөн өөртөө шивнэсэн нь-Шиао Чи, би хонхоо үүдэндээ өлгөсөн шүү. Чи харж байна уу?Салхи исгэрч хонх цохилохыг цэрэг сонсоод ахин өөртөө хэлсэн нь-Шиао Чи хонх жингэнэж байгааг чи сонсож байна уу?Шиао Чи сонссон бас харсан гэхдээ тэр огтхон ч хөдлөсөнгүй хүүгээ тэврэн байшиндаа суугаад гарсангүй.Өнжөөд маргааш нь хайж очив. Цэрэг очихоосоо өмнө хонхоо буулгаж цээжнийхээ өмнө бариад үе үе цохилон жингэнэх дуун дундуур явсаар Шиао Чигийнд орлоо.Цэргийг хараад толгой гудайн-эдүгээ би хаягдмал нэгэн болсон. Чи яах гэж ирээв.-хэдийгээр би хонхоо үүдэндээ өлгөөгүй ч гэлээ зүрхэн дээрээ өлгөж явсан юм шүү. үүнийг л чамд хэлэх гэж ирлээ. Цэрэг гар дахь хонхоо цохив. Шиао Чигийн хүүхэд дөрвөн нас хүрчээ. Хонхны дууг сонссон тэрбээр гараа сарвайж “ээжээ надаа.”Орчуулсан: Мө. Батбаяр

Сэтгэгдэл хэсэг