ДӨТЛӨН ҮЗЭГДЭХ ГАЛТ ТЭРЭГ

Хорьдугаар зууны Чехийн нөлөө бүхий зохиолчдын нэг, орчин цагийн Чехийн утга зохиолын нүүр царай болсон Бохумил Храбалын хамгийн алдартай зохиолыг бид уншигчдадаа өргөн барьж буйдаа бахархалтай байна. Аль ч орны утга, уран зохиол нийгмийг хамарсан томоохон өөрчлөлт хувьсгалын дараа дахин төрсөн мэт шинэчлэгдэж, шинэ амьдралын нөр цуурайн дээр гагц уран зохиолын ертөнцөд төдийгүй үндэстнийхээ сэтгэлгээнд тэсрэлт хийсэн томоохон туурвилчид, үзэл санааны нийтлэгүүдээрээ ялгаран цолгорч эхлэдэг.  “Дөтлөн үзэгдэх галт тэрэг” болвоос Дайны дараах Чехийн уран зохиолд тэсрэлт авчирсан тэр л бүтээлүүдийн нэг юм. Гитлерийн фашизмын хөлд үрэгдэх дөхсөн европын олон жижиг улс дайны дараа сая нэг талхинаас чөлөөлөгдөж, ард түмэн нь амьдрал үргэлжлэх нь гэсэн итгэл найдвараа сэрээж ядан, энх амгалан цагийн аяс зөөлнийг таньж ядан байсан тэр цаг дор Храбал гашуун гэвч егөөтэй нь дэндүү, хүнлэг гэвч баатарлаг нь мөн төдий их ийм нэгэн тууж бичиж дайны жилүүдэд эгэл Чех түмний амссан энэлэн шаналан, улс үндэстнийхээ туулсан уйтгар гунигийг сэгсрэлцэхэд ихээхэн хүч өргөсөн юм. Зохиол дээр үндэслэж, Чехийн найруулагч Жири Мензелийн бүтээсэн “Прагийн хавар” кино 1968 оны Оскарын кино наадмаас “Шилдэг гадаад хэлт кино” шагналыг хүртэж байлаа. 

Чехийн гоц зохиолч Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романыг Ж.Тэгшзаяагийн  дуун хөрвүүлгээр уншигчдадаа танилцуулсны дараах мөн орны уран зохиолын сувд шүрээс дээжилсэн хоёр дахь алдартай бүтээлийг бид ийнхүү уншигчдадаа өргөж байна. Бохумил Храбал хэмээх хувь хүн байтугай улс үндэстний туулсан эмгэнэлийг гашуун егөөгөөр эмчилж чаддаг сэтгэлгээний энэ том шидтэний хамгийн шилдэг бүтээл монгол түмэнд хүрч байна. Дөтлөн үзэгдэх галт тэргэндээ амжиж сууна уу!

Орчуулсан: П.Баттогтох
Редактор: Б.Сувддулам
Хавтасны зураг: Д.Пагмадулам
Хавтасны дизайн: Монотайп график студи


Хэвлэгдсэн он 2019
ISBN 9789997875938