Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт тус хэвлэлийн газрын орчуулагч, редактор Мө. Батбаярын шинэхэн хэвлүүлээд буй “Мөнгөн Будда авсан өдөр” номын тухай болоод яруу найргийн тухай яриа өрнүүллээ.
МӨНГӨН БУДДА АВСАН ӨДӨР
Хааны ордны өмнөх зээл
Хүмүүсийн хөлд дараатай
Хуучин эдлэлийн дэлгүүр
Шинэ содон санагдаастай
Хуучин эдлэлийн дэлгүүр
Шинэ содон санагдаастай
Хааны ордны өмнөх зээл
Хүмүүсийн хөлд дараатай
Хуучин эдлэлийн дэлгүүр
Шинэ содон санагдаастай
Эртний хүрэл хонхнууд
Дээврийн саравчнаа өлгөөтэй
Эгц доор нь мөнгөн цутгуураар
Бүтээсэн бурхад эгнээтэй
Зээлээр өнгөрөх унаа тэрэгний уухираан
Зээлээр өнгөрөх хүн зоны цуугиан
Зээлд цуурайлах хөгжмийн нүргээн
Зэргэлдээх хаалганы гадаах хэрүүлийг
Үл ажран мөнгөн Будда амарлингуй
Мөнгөн Буддаг наймаалж цүнхлээд
Мөнөөхөн зээлээс гарч явахад
Нурууны цаанаас миний доторхыг
Нэвт тольдон болгоож эхлэх шиг ээ.
Бурханаа үүрээд гэрээдээ харьж явна
Буй газар минь энэ замын үзүүрт тэр толгодын оройд
Ар нуруунаас түүний аниатай хос мэлмий
Буян нүглийг минь одоо илт үзэж явна.
Гэртээ ирж гиймэл агаад амарлингуй лагшныг үзэхүй еэ
Гэрийн дотор мөн тийм амгалан цогцлоод ирэв
Сэтгэлийн дотор ч мөн гэрийн доторх шиг болов
Мөнгөн Будда авсан өдөр.
СӨҮЛ. 2023. 01.31
Сэтгэгдэл хэсэг