НЭРИЙН ДЭЛГҮҮРИЙН ЭМЭГТЭЙ

Японы нэн шинэ үеийн уран зохиолын содон төлөөлөгчдийн нэг Саяака Мурата 1979 онд Японы Канто мужийн Чиба аймгийн Инзай хотод төржээ. Багаасаа шинжлэх ухааны уран сэтгэмжит зохиолд автсан охиныг бага сургуулийн дөрөвдүгээр ангиасаа роман бичиж эхлэхэд эх нь үгийн урлагийн багшид шавь оруулжээ. Хувь хүнд ямар ч боломж эс олгох хачин чигжүү иргэншил, хотжил, нийгмийн дагтаршсан хэв маягт эс нийцэгчдийн тухай голчлон бичдэг Саяакагийн зохиолууд хэвлэгдэж эхлэсэн цагаасаа олны анхаарлыг ихээхэн татаж, зохиолч 2003 онд буюу хорин дөрөвхөн насандаа шинэ тутам гарч ирж буй зохиолчдод олгодог Гунзо шагналын эзэн болж, цаашлаад японы уран зохиолын хамгийн нэр хүндтэй шагналууд болох Мишимагийн шагнал, Акутагавагийн шагналыг ч толгой дараалан хүртжээ.

Саяакагийн зохиолууд дундаас “Нэрийн дэлгүүрийн эмэгтэй” нь онцгой амжилт үзүүлж, зөвхөн японд л гэхэд 650000 хувь борлогдсон тул 2016 онд японы Vogue сэтгүүл түүнийг оны эмэгтэйгээр нэрлэж байлаа. “Нэрийн дэлгүүрийн бүсгүй” зохиол 2018 онд англи хэлнээ орчуулагдсан даруйдаа утга зохиолын нэр хүндтэй олон сэтгүүлээс зарласан оны шилдэг орчуулгын зохиолуудын нэг болоод байна. 

Орчуулсан: Базаррагчаагийн Дэлгэрмаа
Хавтасны зураг: Лхаасүрэнгийн Нямдорж
Хавтасны дизайн: Долгормаагийн Жавхлан


Хэвлэгдсэн он 2019
ISBN 9997875958