“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Манай энэ удаагийн зочин Teach for Mongolia-ийн зөвлөх Б.Энэрэл.
Та номын сандаа хэдэн номтой вэ?
Ажилладаг сургуулиудынхаа номын сангаар номын сангаа хийдэг би номын сандаа маш цөөхөн номтой. Нэг газраа удаан амьдрахгүй дандаа наашаа цаащаа нүүдэллэж ирсэн болохоор тэр байх. Одоо байгаа номын санд 20 гаруй л ном байна.
Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?
Би багш мэргэжилтэй 9 жил боловсролын салбарт төрөл бүрийн чиглэлээр ажиллаж байгаа. Боловсролын салбарт ажиллахдаа янз бүрийн насны ангилалд өөр өөр улсын хөтөлбөрийн дагуу хичээл сургалтаа явуулах хэрэгтэй байдаг болохоор дандаа боловсрол, хичээл судлал, сурагч болон боловсролын менежменттэй холбоотой номууд голдуу уншдаг.
Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?
Ер нь ажил амьдрал дээр ямар нэгэн асуудал хүндрэл гарах тоололд тэр агуулга асуудлын шийдэл шалтгаантай холбоотой ном олж уншдаг. Жишээ нь: одоо уншиж байгаа ном бол анги удирдах ухаалаг менежментийн тухай ном. Учир нь шинээр авсан анги маань өөр өөр улсаас ирсэн төрөл бүрийн сурагчидтай сургуульдаа нэлээн дэггүй нэртэй анги байгаа юм.
Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?
Интернэтээр хайгаад агуулга зохиолчийнх талаар уншаад сонгодог. Хайхад цаг азаар алддаггүй одоо ашиглаж байгаа дижитал ном унших, сонсох апп маань их сайн чанартай номууд санал болгодог.
Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Яг одоо голлож уншиж байгаа ном бол "21st Century Skills: Learning for Life in Our Times" гээд Charles Fadel, Bernie Trilling, болон Maya Bialik нарын ном байгаа.
Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?
Хамгийн онцлог онцлох ном бол “Winnie the Pooh classic collection” гэж бодож байна. Ажиллаж байгаа төсөлтэйгөө холбогдуулан энэ номын талаар судлахаар авсан ч хүү бид 2ийн дуртай ном болж хувирсан. Энэ ном англи хэл дээр уншихад хүүхдэд таатай бөгөөд 4 төрлийн номдоо үлгэрүүд болон шүлгүүдтэй. Орой бүр хүүтэйгээ хамт уншаад ярилцахад их сонирхолтой.
Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?
Хамгийн дурсгалтай онцлох ном бол “Сүмтэй Бударын чулуу” Teach for Mongolia хөтөлбөрт хоёр дахь жилдээ оролцож багш бэлтгэх сургалтад амжилттай хамрагдан одоо алслагдсан хөдөө орон нутгуудад хичээлээ шинэлэг аргаар заахаар зорьсон залуусаасаа авсан дурсгалын ном байгаа юм. Өдөржин англи хэл дээр хичээлээ заачхаад орой ирээд амс хийхдээ хааяа уншдаг Чойном гуайн шүлгүүд маш гоё мэдрэмж болоод бодлууд төрүүлдэг. Баярлалаа TFM-ийн багш нартаа.
Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?
Саяхан монгол Цагаан толгойн ном худалдаж авсан юм байна хүүгийнхээ сургуульд ашиглах зорилгоор.
Ном унших арга барил, дадлынхаа талаар хуваалцана уу?
Ажил руугаа 40 минут явдаг бөгөөд ирж очих замд зарцуулах цагаа л ном унших юм уу сонсоход зарцуулдаг. Яг яаралтай дуусгах ойлгох шаардлагатай тохиолдолд ажил дээр завсарлагааны цагаар эсвэл гэрт сул цаг гарах бүрийд л яс төвлөрч уншихдаа давхар тэмдэглээд явахад үр бүтээлтэй байж чаддаг. Номоо утаснаасаа болоод ipad-анаасаа уншихад амар санагддаг.
Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?
Электрон байдлаар уншихад амар байдаг. Ном унших аппуудаа утас болон ipad дээрээ зэрэг байршуулахаар аль алинаас нь үргэлжлүүлэн уншихад цаг болон ямар ч нөхцөл байдалд унших боломжийг олгодог. Тодруулбал Scribd гэдэг нэртэй апп их амар одоо Everand гээд нэрээ шинэчилсэн байгаа.
Номын сан ямар байвал зүгээр гэж зөвлөх вэ?
Номын сан төрөл бүрийн номтой өнгөлөг байвал зүгээр гэж боддог. Заримдаа нэг төрөл чиглэлийн ном өөрийн мэдэлгүй уншаад тэр тухтай орчиндоо гүн орчихсон явдаг. Тэгвэл номыг санд өөр өөр төрлийн номоор дүүрсэн байвал чиглэлээ солих тархиа сэргээхэд тустай юм болов уу гэж бодож байна. Гэрийн хамгийн тухтай жижигхэн буланд ямар ч байрлалаар унших боломжтой cozy орчин байвал хөөрхөн, хүүхдүүд хэвтэнгээ ном хараад л суугаад бас бичээд л гэх мэт.
Салбарынхаа залуу хойч үеийнхэнд ямар зөвлөгөө хэлмээр байна
Боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс суралцагч нарын талаар маш сайн судалж ойлгосон тухайн зууны хэрэгцээ шаардлагыг мэддэг бас тогтмол шинэлэг зүйлсийг цаг тухайд нь мэдэж туршихыг эрмэлздэг байгаарай гэж зөвлөмөөр байна. Тиймээс "Project-Based Learning: Your Field Guide to Real-World Projects in the Digital Age" гээд Suzie Boss, Jane Krauss нарын номыг уншихыг санал болгомоор байна.
Эзгүй арал руу явах бол номын сангаас ямар ном авч явах вэ? Яагаад
Маш хэцүү асуулт байна. Азаа үзээд өөрийн уншдаг чиглэлээс тэс өөр ном сохроор барьж аваад өөр өнцөг ертөнцүүдтэй танилцах гээд үзэх юм болов уу.
Уншихыг зөвлөх ном. Тус номын ач холбогдол, үнэ цэн.
Дээр дурдсан "Project-Based Learning: Your Field Guide to Real-World Projects in the Digital Age" гээд Suzie Boss, Jane Krauss нарын номыг уншихыг санал болгомоор байна. Учир нь энэ ном хичээл сургуулийн бүтэц систем удахгүй хэрхэн өөрчлөгдөж болохыг харах боломжийг олгоно. Уламжлалт сургуулийн систем эхнээсээ халагдаад 21-р зууны сурагчдад хамгийн тохиромжтой арга барил бол Project-Based Learning буюу Төсөл дээр суурилсан суралцахуй юм гэдгийг мэдэж авна. Багшийн мэргэжил удахгүй тэс өөр хэв маягтай болно гэдгийг мэдэж авах болно.
Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?
Дараагийн зочноор МУИС-ийн Философи шашин судлалын тэнхимийн багш С.Бүжинлхамыг уримаар байна. Маш сонирхолтой чиглэлээр докторын зэргээ хамгаалах гэж байгаа энэ бүсгүйн харах өнцөг бусдад сонин байна гэж итгэж байна.
Сэтгэгдэл хэсэг