Эдүгээгийн өрсөлдөөнт, тав тухад чиглэсэн нийгмийг Хан Бён Чоль “Амжилтын нийгэм” гэж тодорхойлжээ. Хуучны дэг журамт нийгмээс ялгаатай нь эл эринд хүмүүс нийгмийн институцийн эрэг шурга болон, бусдын захиргаадал дор ажиллах бус, зөвхөн өөрийн дур зоргоор, өөрийн төлөө ажиллана. Гэвч зөвхөн өөрийн төлөө л хичээх энэ амтат эрх чөлөө үнэндээ чөлөөлөлт биш, туйлын эгоныхоо хязгааргүй шуналд зогсоо чөлөөгүй талхиулах шинэ төрлийн боолчлол байсан юмсанж. Өөрийн эгоны шуналд хязгаар үгүй тул бид туйлдталаа зүтгэж, тамирдталаа шамдсаар эцэст нь ажлаас халшрах эмгэг, сэтгэл гутралын баглаасандаа тэрийн ойчном бус уу.Солонгос, Германы философич Хан Бён Чоль бол Европ төдийгүй барууны ертөнцөд хамгийн түгээмэл уншигддаг, бүтээлүүд нь дэлхийн маш олон оронд орчуулагдсан, шинэ хэлнээ хэвлэгдэх бүртээ академик орчин болон олон нийтийн дунд баялаг яриа хөөрөөг дэгдээж чаддаг, нэн шинэ үеийн тун сонирхолтой сэтгэгчдийн нэг билээ. Тэрээр эдүгээ Берлиний Урлагийн Их Сургуульд багшилж байна. Манайхаас эрхлэн гаргасан "Тамирдсан нийгэм" номд ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн Математик, мэдээлэл технологийн тэнхимийн химийн багш Дагданбазарын Долгормаа доорх тэмдэглэлийг бичжээ.
Солонгос, Германы философич, Берлиний Урлагийн их сургуулийн багш ХАН БЁН ЧОЛЬ хэмээх хүмүний номыг уншихдаа явц дундаа бичмээр санагдаад тэмдэглэлээ эхэлсэн юм...Уншиж эхлэээд л "ТИЙМ ШДЭЭ" хэмээн дотроо уулга алдахад хүргэсэн нь юу гэвэл хэдэн жил багшилж байгаагийнх хамтран ажиллагчид, суралцагчдаасаа анзаарч ажиглаж байдаг зүйлс болоод өөрт тохиолддог гадны нөлөөлөл, адал явдал, энэ тэрээс үүдэлтэй бодож тунгааж явдаг бодролууд нэлээд нь таараад ч байх шиг болсных юм. Та бүхэн энэ номыг уншиж үзээд л сөрөгцөл, эерэг байдал, өрөөл байдал, хариг, харь байдал, ялгаатай байдал, ялгаагүй байдал, сэтгэл гутрал, дэг журам, амжилт, болохгүй, ёстой, үл зохицуулалт, тэмцэл, би чадна, ЁСТОЙ-ЧАДНА гээд л мэддэг, мэддэггүй, сонсож дуулсан болон хэрэглэдэг нэр томъёонуудтайгаа тааралдах болно. Эндээс миний бие ЭЕРЭГ БАЙДАЛ, ЭЕРЭГ БАЙХ, БИ ЧАДНА, ТЭМЦЭЛ-ТЭМЦЭХ гэдэг үгс дээр төвлөрөх гээд байна л даа...
Та ЭЕРЭГ БАЙЯ гэчихээд үнэхээр тийм байж чаддаг уу? таны эрх ашигтай зөрчилдөөд ирэхээр л тэр эерэг байдал чинь алга болчихдог юм биш байгаа... та бусдын чадах чадахгүйгээ илэн далангүй илэрхийлсний төлөө “нөгөө” эерэг байя гэдгээ мартаад тэр бусдын эрх ашгийг хөндсөн байдал гаргадаг юм биш байгаа гэж бодож үзсэн үү... эерэг байх гэдэг лоозогноод л болчихдог зүйл гэж үү...Өнөөгийн энэ техник технологийн хурдацтай хөгжил дунд та өөрийн байр суурийг хадгалахын тулд та юу хийж чадах вэ? Та БИ ЧАДНА, ТЭМЦЭХ л хэрэгтэй гээд иш мухаргүй хар муйхраар хөгжлөөс хоцрохгүй гээд л зүтгээд байна уу, эсвэл хөгжихгүй байсан ч болно, хөгжих нэг нь хөгжинө л биз гээд л явна уу... Жавзандамба хутагт төв дээр явагддаг сургалтанд сууж байхад гавж Б.Нямсамбуу багш маань төвлөрч сурах, төвлөрлийн талаар хүний хөгжил, нийгмийн сэтгэл зүйтэй холбон ярьж байхдаа:“Та нар анзаарч л байгаа байх, та нарын зарим нь ч тэгж л байсан байх, зарим нь чадсан ч байгаа, учир нь та л өөрийгөө жолоодож чадах учраас, юу хэлэх гээд байна гэхээр би эерэг байна, эерэг байх ёстой, эсвэл би чадна, би хүчтэй байж чадна гээд л байдаг, гэтэл тэр нь ганц хоёр удаа суугаад л өөртөө хатуухан хэлээд л болчихдог зүйл биш юм. Хүн үүнийг өөртөө дадал болгохын тулд яг биеийн тамирын дасгалыг давтамжтай олон давтан хийж байж эзэмшин, хэрэглэж чаддаг болох шиг зүйл, за тэгээд нөгөө биеийн тамирын дасгалаа, бүүр арга ядахад гүйх дадлыг хэсэг орхиход л яадаг билээ дээ хүн... дахиад л түүнийхээ хэмнэлд орох гэж өмнөхөөсөө арай бага хүч, хугацаа зарцуулах ч гэлээ дасгалаа давтах хэрэг гардаг биздээ... Тэгэхээр хүн үргэлж хийх гэж буй зүйлээ бодож байх хэрэгтэй... өөрөөр хэлбэл: би хөгжих ёстой гэдгээ эхлээд ухамсарлах хэрэгтэй, яагаад гэвэл эргэн тойрон чинь худлаа нүд хуурсан аргацаасан зүйлийг амархан ялгаад харуулдаг болчихлоо шдээ... тэгээд эерэг байж сурах болон аливаа зүйлийг хийж дадлагажуулж сурах гэсэн тэр зүйлийнхээ талаар *энэ надад яг хэрэгтэй юу, гэдгээс эхлээд үүнийг хийвэл яаж хийвэл надад амар бол, ямар давтамжтай хийх үү, хэзээ хийвэл надад илүү дээр байна, ингэвэл би үнэхээр чадахаар байна уу, эсвэл өөр арга байгаа юм биш байгаа гэх мэтээр өөртөө асуулт тавьж, туршиж үзэж өөрт тохирох орчин нөхцөл, цагаа зөв тодорхойлох, өрөөлд дарамт учруулахгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эерэг байх, хүчтэй байх ДОН хүнийг туйлдуулан ядраадаг........” гэж байж билээ...Тэгээд хөгжихийн тулд би чадна гэчихээд өөрт тохирохгүй цаг мөчид, өөрт тохирохгүй арга хэрэглээд, өрөөлд л тохирох буюу өрөөлийн гаргасан зарчмаар зүтгээд байгаа юм биш байгаа, мөн эерэг байна гээд та өрөөл бусдад дарамт учруулаад байгаа юм биш байгаа, эерэг байна гэдэг нь чи л ганцхан тайван амгалан байх явдал биш шдээ, өөрийнхөө эерэг таатай байдалд бусдыг золиослоогүй биз, эерэг байдал нь ЭЕРЭГ ЗӨВ ХАНДЛАГА гэдгийг ухамсарлаагүйгээр, эерэг бай гээд өрөөлийг өөрт таацуулах гээд байгаа юм биш биз... Өөрөөр хэлбэл та орчиндоо ЭЕРЭГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ (Gewalt) үйлдээд байгаа юм биш байгаа гэж л бодогдоод л гэх үү дээ... Түүнчлэн эерэгийн хүчирхийлэл хийлээ гээд өрөөлийг өдөөн хатгаж өөрт ашигтай байдал үүсгэн хохирогчийн дүрд тоглож буруу үзлээ тулгаад байгаа юм биш биз... Энэ нь “Жинхэнэ хүчээ гаргахад ХҮН болгоныг илгасахгүй судалж өөрийгөө зовоож хүчилсэн галзуурсан мэт улайрал биш, бас эг маггүй өрсөлдөн тэмцэх тэмцэл биш, мөн бусдын давуу талыг харж хий хоосон тахин шүтэж биш, тэдгээрийн сайн сайхныг нь олж хараад, өөрийн уламжлалт ёс заншил, өв уламжлалыг судалж мэдэхийн сацуу хэтийн зорилгоо зөв тодорхойлсон хичээл зүтгэл, оролдлого, хүсэл тэмүүлэлтэй зөв хандлагатай байж хөдөлмөрлөх л юм болов уу даа... хөрсөн дээрээ л буулгамаар байх юм” золиг гэж...Хэт дэг журамт байдал хэтийдэх ч тэр, хэт эерэгийн хүчирхийлэл ч тэр, амжилтын төлөөх өрсөлдөөн ч тэр хүмүүн биднийг туйлдуулж байна шүү дээ…Дэг журамт нийгэм – > амжилтын нийгэмд “Супер эго”-оо дарахгүй л бол “туйлын эго”-д тэмүүлж өрөөлийг дэвслээд байна…Нэг сүрхий зайран ClubHouse-д “идэмхий эснийхээ шуналыг дар, зөв бай, ухаантай бай, өрөөлийг хайрла, хийсэн үйлийнхээ төлөөсийг бүгд л төлдөг юм шүү (үйлийн үр)” гэх мэтээр ярих ярианаас үүдээд тийм шүү бид шуналдаа л хөтлөгддөг юм байна… Тэр шунал нь ямар ч төрлөөр илэрдэг шүү дээ гэж бодогдож билээ…
Иймээс бид өөр лүүгээ өнгийж явдал мөрөө цэнэж бясалган орчноо анзаарч таниж мэдэрч, үйлдэлдээ анхаарч явахгүй бол энэ ороо бусгаа цагийн хөгж хөгж, тэмц тэмц, амжилтын төлөө өрсөлд, тэгснээ өрөөлийг өөрийгөө илэрхийлээд ирэхээр БИ-гээр бүү өвчил, эерэг бай эерэг гэсэн уриа лоозогнолын золиос болох бололтойдог шүү…Дахиад хэлэхэд хөгжил бол үгүйсгэх зүйл биш нь мэдээж, зайлшгүй хэрэгтэй, гэхдээ бас хөгжих нэг нь хөгжинө л биз гээд хаях ч зүйл биш, гол нь өөртөө хэрэгтэй зохицсон арга замаа олох юмдаг уу даа…Тамирдаад сөхөрч уначихмааргүй л байна шүү... Ингэхэд өөрийгөө хичээ гэдэг сайхан үг байдаг даа…2021.01.15. 15.04. 2021.04.01. 17.12 нэмж сийрүүлэв
Сэтгэгдэл хэсэг