НИЦШЕ: ЗУРАГТ ХӨТӨЧ

Тэрэгний хөгшин морийг эзэн нь жанчиж буйг үзээд ухаан солиорсон гэгддэг Фридрих Ницше бол өнгөрсөн зууны хамгийн нөлөө бүхий сэтгэгчдийн нэг. Хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ ямагт маргаан дэгдээж, бүтээл туурвилдаа хөндсөн үзэл онол нь ойлгоход бэрх, зөрчилтэй учраас хойч үеийнхэн нь түүнийг орчин цагийн сэтгэлгээний цөм рүү оруулахаас зүрхшээж, ямагт хэлэлцүүлгийн гадна үлдээдэг байв.

Амьд ахуйдаа эмээнгүй зөгнөснийх нь дагуу нацистууд үзэл санааг нь мушгин гуйвуулж, өөрсдийн үйл хэргийг зөвтгөх уриа лоозон болгож, суут сэтгэгчийг хүн төрөлхтний өмнө ичгэвэрт байдалд оруулсан ч тэрбээр экзистенциализм, психоанализ, деконструкц, постмодернизм гээд өрнийн сэтгэлгээний хамгийн чухал ололтын суурийг тавьж чадсан юм.

Энэхүү номноос та Фридрих Ницшегийн ээдрээт амьдралын цадиг, зөрчилт үзэл онол, хурц үг хэлээр бичсэн бүтээлүүдийг ойлгож авна. Хүн төрөлхтний дунд аймшиггүйгээр "Бурхан үхчихлээ" хэмээн зарлан тунхагласан суут сэтгэгчийг бүрэн ойлгох эхний зам нь яалт ч үгүй энэхүү бүтээл билээ.

Хэвлэгдсэн он 2018
ISBN 9789997882332