МИЛАН КУНДЕРА: ЗАМ ЗУУРЫН ТОГЛООМ

Тагтаа хэвлэлийн газар, Бүтээлч радио 100.9- тэй хамтран бэлтгэж хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт зохиолч, яруу найрагч Батхүүгийн Батзаяа оролцож, Чех-Францын нэрт зохиолч Милан Кундерагийн "Зам зуурын тоглоом" өгүүллэгийг уншлаа. Монгол хэлнээ "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" роман нь хэвлэгдэж, манай уншигчдийн хэдий нь танил болсон эл зохиолч роман бичлэгээс гадна богино өгүүллэгийн нэрт мастер билээ.

Кундерагийн дүрүүдийнхээ сэтгэл рүү маш гүн шургаж, хүмүүс хоорондын харилцааны ээдрээ зөрчлийн цаад, наад учрыг тун ажигч, гярхай уудлан бичиж чаддаг онцлогийг энэ өгүүллэгээс уншигчид маань бүр тодорхой анзаарна буй заа.


Сэтгэгдэл хэсэг