МӨ.БАТБАЯР: СӨЖҮ ЧАМД АМТТАЙ САНАГДААД ЭХЭЛБЭЛ...

Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионтой хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарыг хүлээн авна уу. Энэ дугаарт орчуулагч, яруу найрагч Мө.Батбаярын Солонгос явсан тухай тэмдэглэлээс хүргэж байна. 

“Харийн нутаг давчдаад байна
Харсан зугтээ гүймээр байна” гээд л дуулна. Сонсохуй “зүгтээ”, “гүймээр” гэж сонсогдох ч харахуй “зугтаа”, “гуймаар” гэж байх шиг уншигдана. Сонорт сонсогдох, нүдэнд үзэгдэх аль ч утгаар ойлгосон гуниг төрүүлнэ. Зугтаамаар, гуймаар, гүймээр үе, харсан зүгтээ гуймаар, гүймээр хүсэл олон төрдөг байхдаа гэж бодож суулаа. Энэ үед сэтгэлийн доторх ч энэ өрөө шиг бараан сүүдэрт нөмрүүлээд ирнэ.  Энэ л үед эндэхийн өнөөх алдартай рэппер Таблогийн "Сөжү чамд амттай санагдаад эхэлбэл амьдрал чинь сөжүнээс илүү гашуун байна гэсэн үг" гэдэг дуу санаанд орно. 



Сэтгэгдэл хэсэг