АЯЛГУУ СОДОН МОНГОЛ ХЭЛЭЭР ХҮМҮҮС ЯРЬЖ Л БАЙВАЛ...

Тагтаа хэвлэлийн газар, P3 радиотой хамтран хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаараа бид "Дэлхийн яруу найргийн өдөр"-т зориулан бэлтгэлээ. 1999 онд Парист болсон ЮНЕСКО-гийн 30 дахь Ерөнхий бага хурлаас "яруу найргийн илэрхийллээр дамжуулан хэлний олон янз байдлыг дэмжих, устаж буй хэлийг нийтэд таниулах зорилгоор" эл өдрийг санаачилсан түүхтэй. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрд улс орнууд, уран бүтээлчид яруу найргийн арга хэмжээ зохион байгуулж, театр, бүжиг, хөгжим, уран зураг зэрэг бусад урлагийн төрөлтэй адилаар олон нийтэд хүргэх, сурталчлах ажлыг өрнүүлдэг билээ. 



***

Зажины үсэнд хяруу дуславай зовоод бас яахав
Зайг эрэн шүлэг бичиж үдшийн бүрийд дуулъя
Завшаанаа зулыг хайчлан хуучин дэвтрийг дэлгэвээс
Зажлах тутам амттайхан боловч залгих үест гашуун.
Үдшийн хур цонхыг дэлдэж хулдсан цаас цоохор
Өглөөний жихүүн өвчүүнд нэвтрээд өрц сэтгэл элэгсэг
Өрнийн салхин нэгэнтээ үлээн цэцгийн нулимс асгарахуйд
Өнхөрсөн дуслууд мөс шиг мөхлөг болгон дүүрэн.
Оо энгэсэгт охид хүүхнүүд арчуур сагс бариад
Он бүр мөрөөдөхийн учрал улаан буурцаг тарьмуй.
Ой булгийн хаварт уярах үүл униарын зочин
Онц сулд улаан буурцгийг эм болгон түүмүй.
Хааш яйш бараан сүүдэр зүүдний дотор нөгчихүйд
Харанхуй гэгээн шаа цонхноо уртаар сүүрс алдмуй.
Хас эрхийвч урд жилийн хэргийг тухайлж мэдэх үү
Хаврын хур намрын салхинаа чам лугаа нөхөрлөмүй.

ВАНЧИНБАЛЫН ИНЖИНААШ

Сэтгэгдэл хэсэг