О.ЦЭНД-АЮУШ: ЭНЭ ХОРВОО ЧИНИЙХ БИШ, ЭНЭ ХОРВОО МИНИЙХ Ч БИШ...

"Үлдэх үг" подкастын зочноор "Болор цом"-ын эзэн яруу найрагч, зохиолч О.Цэнд-Аюушийг урьж ярилцлаа. Тэрээр "Гомдож үзээгүй юм шиг амьдрах", "Тас чамайг тасчих болтугай", "Хүйтэн тууж" хэмээх яруу найраг, өгүүллэг, туужийн гурван ч номоо тун ойрмогхон хэвлүүлснээс нүүдэлчин ахуйн гүнээс хүүрнэж, хүмүүн, байгаль, адгуусны араншин хийгээд жам ёсны тухай өгүүлсэн "Хүйтэн тууж"-ийн нягт бичлэг, чамбайхан ур нь анхаарлыг ихээхэн татаад буй билээ.


Сэтгэгдэл хэсэг