ҮЛДЭХ ҮГ ПОДКАСТ: ҮЙ ХУА "АМЬДРАХУЙ"

Хятадын нэн шинэ үеийн уран зохиолд хамаарах “Амьдрахуй” роман монгол хэлнээ орчуулагдаад удаагүй ч уншигчдын шимтэн унших номын тоонд багтжээ. Дорнын утга зохиол хэмээх өвөрмөц ай саваас эхлэн шүүрдэхдээ Үй Хуа зохиолчийг сонгосон нь дорнын өнгө аяс, хүн зоны амьдралыг нарийн мэдэрч дүрсэлдэгтэй нь холбоотой билээ. 

Зохиолч 1960 оны  дөрөвдүгээр сарын 3-нд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. 1977 онд дунд сургуулиа төгсөөд муждаа очиж таван жил шүдний эмчээр ажиллаад Бээжин хотод ЛүШюнь утга зохиолын сургуульд элсэв. Суурин газар дасаагүй сайх эр сургуулиа дүүргээд нутаг буцаж 1983 оноос Ханжөү хотын соёлын ордонд ажилд орж, уран бүтээлийн замналаа эхлүүлснээр судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг татаж эхэллээ. Түүний бичлэгийн өнгө аяс ч эгэл борог, энгийн хүүрнэл таныг амьдралын үнэн бодит, балчиг намагтай нуга руу хөтөлнө. Үг бүр нь эгэл амьдралын бодит дүр төрхийг бүтээдэгт уг туужийн онцлог оршино.

Ийнхүү Үй Хуагийн хамгийн алдартай, мөн сэтгэл шимшрэм өгүүлэмж бүхий “Амьдрахуй” романы талаар орчуулагч, яруу найрагч М.Батбаяр, “Тагтаа” паблишингийн Ерөнхий редактор У.Бямбаням, подкастер, блоггер Ц.Ариунсанаа нарын ярилцсаныг “Үлдэх үг” энэ удаагийн булангаараа хүргэж байна. 



Сэтгэгдэл хэсэг