Навчсаар давалгаалсан намрын шаргал өдрүүд буцах шувуудын дуутай алсрах уйлган гэгэлгэн цагийн намжирга дор зүрх гэдэг нь дэнслүүхэн. Ус шуугисан урины гэгэлгэн өдрүүдийг үдэхэд сэтгэл цалгилж, жиргэлдэн ирэх удаах хаврын өдрүүдийг иртэл жиг суун, ажин түжинг чагнаархах хүлээлт гэдэг нь яруухан. Улирлын сэрүүнд таны сэтгэлд хань болон нөмөрлөхөөр усны цаад эргээс боссон давалгаан мэт түрхрэн шуугьж ирээд, эргийн элс хээлэн аяархан харих залуу авьяастны оргилсон халуун ч уг чанар даруухан шүлгүүд таны өмнө хуудас чичрүүлэн дэлгэгдлээ.
Тагтаа хэвлэлийн газрын орчуулагч редактор, Саяака Муратагийн "Нэрийн дэлгүүрийн эмэгтэй", Ким Ионхагийн "Эх орон чинь дуудаж байна" зэрэг уран зохиолын даацтай бүтээлүүдийн орчуулагч Базаррагчаагийн Дэлгэрмаагийн "Цаад эргийн давлагаа" анхны шүлгийн түүвэр уншигч танд ийнхүү хүрч байна. Сэтгэл дэлгэн тосно уу.
Зохиогч: Базаррагчаагийн Дэлгэрмаа
Редактор: Батсуурийн Баясгалан
Гэрэл зурагчин: Санждоржийн Саруулбуян
Хавтасны дизайнер: Нямдэлгэрийн Энхболд
Хэвлэлийн дизайнер: Болдмаагийн Марал-Эрдэнэ
Эрхлэн гаргасан: Тагтаа Хэвлэлийн газар