Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионтой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Тагтаа рэвью" сэтгүүлийн намрын дугаарыг онцоллоо.
"…Нэгэн мундаг зохиолчийн хэлсэн үг сэтгэлд үргэлж хадаастай явдаг юм. “Би юу бичих ёстойг биш, юуг бичих ёсгүйгээ боддог” гэж. Уран бүтээлдээ миний гол анхаардаг юм энэ л дээ. Ухаандаа, түрүүн ямар санаа бичигдсэн байна, тэрийг давтчих вий гэсэн зовнил бол миний хамгийн түрүүнд баримталдаг зарчим."
~ Тангадын Мандир
"…Яруу найраг гэдэг хүн төрөлхтний хамгийн урт удаан настай уламжлал мөнийхөө хувьд биднийг одоо цагийн хавхнаас сугарахад туслах үүрэгтэй байж мэдэх юм. Би яруу найраг бол капитализмын өмнөх үед хамаарах, капиталист бус уламжлал гэж хэлэх дуртай."
~ Магнус Уйльям Оллсон
"…Бид одоо хүртэл киног үзэл суртлын зэвсэг гэж үзээд байна. Коммунизмын үзлээс салаад гучин жил болсон байх ёстой атал кино заавал Монголыг сурталчлах ёстой, хүнийг хүмүүжүүлж, соёлжуулах ёстой гэсэн үзэл байсаар байна. Бодол санааны эрх чөлөөнд хүрчихсэн байх ёстой атал урлагийг хангалттай чөлөөлөөгүй байна."
~ Пүрэвдашийн Золжаргал
Сэтгэгдэл хэсэг