1. Та номын сандаа хэдэн номтой вэ?
Үнэндээ хэдэн ном байгааг хэлж мэдэхгүй байна. Хуучны системээр бол зуравдугаар ангид байхдаа анхлан номтой танилцаж байлаа. Хөдөө төрсөн болохоор, түркэд тэр үед бага сургуульд номтой нөхөрлөх боломж бололцоо тун хомс. Аланяа-руу дунд сургуульд бүртгүүлэхээр төврүү явахадаа хоёр ном худалдаж авч байсан юм даг. Дунд сургуульд байхдаа номын худалдаачны шилэн хоргон доторх номыг шохоорхон харж, тэмтрэн үзэж мөнгө л олдвол номын төлөө зориулж худалдан авахдаа мөн ч догдолдог байж билээ. Тэр мөчүүдээс хойш ном цуглуулж эхэлсэндээ. Их сургуулийн жилүүдэд халаасны хэдэн төгрөгөөрөө ном авчаад мөнгөгүй хоосон шогшиж явсан минь олонтаа. Германд сургуульд сурч байхдаа герман ном ч цуглуулж эхэлсэн. Мөн мэргэжилтэй минь холбоотой англи, орос тэргүүтэй номнууд, хэвэлмэл номноос гадна Pdf болон электрон ном гээд мянга мянган ном зохиол бий. Хэвэлмэл номнуудын зарим ньих сургуулийн өрөөнд, зарим нь хуучин гэрт, зарим жилийн өмнө нүүж ирсэн шинэ гэрт байдаг. Тийм болохоор яг тэд гэж тоог нь хэлэхэд хэцүү. Гэвч ямартаа ч ажил төрлөө хийж байхад номын хэрэгцээ гарч номын сан руу гүйх тохиолдол ховорхон шүү.
2. Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?
Роман болон өгүүллэг унших дуртай. Хүнд хэцүү үеэ романтай өнгөрүүлсэн минь олон. Мөн түүх, соёл, дэлхийд болж өнгөрч буй зүйлсийг эргэцүүлэн бодууштай төрөл бүрийн номыг уншихыг оролдож сууна. Ажлийн шаардлагаар хэл, уран зохиолын судалгааны ном цуглуулж, оролдож суудаг.
3. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?
Олон төрлийн арга зам бий. Өгүүллэг, романы тал сонирхдог, дагадаг зохиолч нар минь бий. Мөн сонин сэтгүүлийн номын зүйлт, интернэт хуудсан дахь сэтгэгдлүүдээс болон номын танилцуулга бичвэрийг харж сонголтоо хийдэг. Академик хэвлэлүүдийн салбараа бол мэднэ. Өөр бусад гэвэл сонирхол татахуйц, мөн чанар зэргийг нь мэддэг хэвлэлийн газраасаа ном авдаг.
4. Шинэ номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?
Сонины ном зүй, сэтгүүл, интернэт, таньдаг мэдээллийн сувгаар дамжуулан.
5. Яг одоо ямар ном уншиж байна вэ.
Энэ асуултанд хариулахаар зэхэж байх зуураа ганц бус, дөнгөж эхэлсэн, эхлээд уншиж буй хэд хэдэн ном буйг анзаарсан. Жишээлбэл Түрк ардын уран зохиолын чиглэлээр ажиллаж буй Илхан Башгөзийн “Gemerek Nire Bloomington Nire” хэмээх түүхэн зохиол. Номонд Сивас-аас Блүүмингтон руу чиглэсэн аялалын тухай. Мэргэжилтэй минь холбоотой болохоор маш авууштай ном. Ширээнд минь буй шинэхэн эхэлсэн Өзбекийн зохиолч Муса Аябект зориулсан “Nevai” хэмээх роман. Энэ романыг машид сонирхож мөн зааж буй Өзбек хэл, уранзохиолын хичээлтэй холбогдуулан уншиж байна.
Мөн Узбекийн уран зохиолоос түрк хэлнээ хөрвүүлсэн зургаан ном дараагийн ээлжинд хүлээж байна. Жаред Диамондын“Tüfek Mikrop ve Çelik”, Фараби “Mutluluğun Kazanmılması” хэмээн түрк хэлнээ орчуулсан орчуулгын ном өмнө нь уншсан гэвч одоо өөр орчуулгаар уншиж буй Анна Карениаг бас дурдъя. Мөн энэ завшаанд танилцуулах шаардлагатай нэг зохиолч буй: Монголын зохиолч Чинагийн Галсан гэж. Галсан маш чухал бүтээлүүдийг герман хэлээр туурвиж байна. Түүний хоёр номыг нь би түрк хэлнээ орчуулсан. Яг одоо “Догшин салхины орноос” хэмээх номыг уншиж боломж гарвал орчуулахыг бодож байна.
Чинагийн Галсан маш мундаг зохиолч. Түүний ном зохиолд Монголыг тэр тусмаа тува нарын тухай бичиж буй нь миний хувьд түүнийг онцгойлон үзэх шалтгаан болдог. Түүний номыг уншихад монголын зах хязгааргүй тал нутгаар зугаалж, тал хээрийн та бүхэнд зориулсан гайхамшигт зүйлсийг мэдрэх мэт болно. Монголын тал нутаг бол миний харсан мартагдахааргүй ховорхон газруудын минь нэг.
6. Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?
Яг энэ онцлог, содон гэхэд хэцүү. Маш их үнэ цэнээр олж авсан номнууд минь байдаг. Нэг өнцгөөс харвал академик номын байр суурь гэдэг нэг өөр. Миний багш Prof. Dr. Ларс Жохансоны гарын үсэгтэй номнууд мэдээж өөр байр суурьтай. Эдгээрээс хоёр номыг түрк хэлрүү орчуулсан тэр минь ч бас. Мөн Дэдэ Коркут, Эвлия Чэлэби аяллын тэмдэглэл ч онцлог номнууд.
7. Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?
Номтой холбоотой маш их дурсамж бий. Жишээлбэл, анх мөнгөө төлөөд худалдаж авч байсан номнуудаа огтхон ч мартдаггүй юм. Коняад сурч байхдаа сурагчийн халаасны мөнгөөрөө худалдаж аваад сууж байсан танилынхаа гэрт нууцаар хүргэж уншдаг байсан уул овоо мэт номоо бас мартдаггүй. Ямар нэгэн тодорхой зүйлд баригдахгүйгээр зарим зүйлийг ч бас ярихыг хүсч байна. Жишээ болгож лицед суралцаж байхдаа Яшар Кэмалын Инжэ Мэхмэт хэмээх номд автан гал тогоонд хийж байсан хоолоо шатаад, түлэнхийний үнэрээр дээд талын хөршийн, тэр үеийн оюутны байрны хаалга тогшиход түүнээ мэдэж билээ. 1980-аад оны эхээр Германд “Bielefeld” номын санд Азтз Нэсины шог номыг авчихсан автобусан дотор унаж яваад инээдээ барьж дийлэх явснаа санаж байна. Их сургууль герман хэлээр асуулт хариулж багшаасаа бэлгэнд авсан ном бий. Мөн ч Азиз Нэсины Одоогийн хүүхдүүд гайхалтай, Дэдэ Коркут номын Галзуу Карчарын Дэдэ Коркутыг хөөсөн нь хэсэг эсвэл Суная Акыны Цамхаг ганцаараа хэмээх цамхагын харуултай холбоотой номыг унших үедээ заримдаа, инээж заримдаа хүүхэд насаа дурсаж заримдаа нүднээ нулимс цийлэгнүүлэн байсан сан. Герман зохиолч Томас Манны “Buddenbrooks” маш сайхан бичлэгтээ эхнээс нь дуустал догдлон байж уншиж билээ. Залуу байхад бүгдийн унтсан хойно дэнгийн гэрэлд уншсан номнуудаа ч мөн ер мартдаггүй. Чинагийн Галсаны номуудыг орчуулах гэж утга нь хэлэнд минь бууж өгөхгүй үзэлцэж байсан мөчүүдээ мартаж боломгүй. Өөрийн бичсэн зүйлсийн бичиглэж суусан хугацаа ч миний хувьд мартагдахааргүй дурсамж.
8. Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?
Хамгийн сүүлд авсан ном Узбекийн уран зохиолоос Түрк хэлнээ хөрвүүлсэн долоон тооны багц бүхий “Нийгэм судлаачийн бичихүйн зовлон” хэмээх ном. Мөн Сэмих Тэзжаны бичсэн Топкапы Сарая, Огузнаме хэмээх номын захиалга өгчихсөн байгаа. Захиалга өгөөд хэд гурав хоносон санагдаж байна.
9. Ном танд юу өгдөг вэ?
Миний бүхий л амьдрал номоор хүрээлэгдсэн. Ажлын шаардлагаар номтой үе зайгүй хамт байдаг. Хамгийн сайн академичдээр хичээл заалгаж байсан. Маш сайхан газруудад ажиллаж байсан, одоо ч бас Түркийн хамгийн сайн сургуулиудын нэгэнд нь ажиллаж байна. Мөн Түрк хэлний салбарын хамгийн хүндэт эрдэмтэдтэй хамт ажиллах боломжийг олсон. Ийнхүү академич болоод дэлхийн хамгийн сайхан өөрт тохирсон мэргэжлээр ажиллаж байна. Энэ бүх зүйл минь номтой холбоотой түүндээ ч би өртэй. Миний ертөнцийг үзэх үзлээр бол номын эзлэх байр суурь бүхнээс илүү үнэ цэнэтэй. Мэдээж энэ бол миний толгойд анх орж ирсэн зүйлс, үүнээс гадна маш олон ач холбогдолтой зүйлс гарцаагүй бий.
10. Хамгийн олон дахин уншсан ном. Яагаад?
Түркийн уран зохиол л гэвэл Дэдэ Коркутыг онцгойлон авч үздэг ээ би. Дэдэ Коркут ном Түркийн үргэлжилсэн үгийн зохиолын хамгийн сайхан нь, Түрк соёлын талаас авч үзвэл хосгүй үнэт өв хөрөнгө юм. Үүнээс гадна Эвлия Чэлэби аяллын тэмдэглэлийг мөн тусгайлан авч үзнэ. Түркийн уран зохиолд хөдөөгийн амьдралыг харуулсан сэдэвтэй романуудад би их дуртай. Яшар Кэмал, Орхан Кэмал болон Факир Баякуртын номнуудад хайртай. Мөн Адалэт Агаоглу, Мэхмэт Эроглу гэх мэт зохиолчдын номуудад ч дуртай. Мөн маш олон шинэ залуу, маш сайн зохиолчид ч бас бий.
11. Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг бэ?
Маш хүнд асуулт байна. Хэвлэмэл номыг сонгоно. Эвдрэхгүй, хүссэн газраа авч явж, хүссэн газартаа уншиж болно. Гэвч мэргэжилтэй холбоотойгоор илүү их электрон номтой харьцаж байна. Олоход илүү амар, нэг номын санг нэг жижиг дискэн дээр зөөгөөд явж болно шүү дээ. Ингэж бодохоор элктрон ном маш амар. Гэвч уншихад хэвлэмэл номыг орлож чадахгүй.
12. Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?
Дэдэ Коркутыг тэгж их магтсан юм чинь, түүнийг л авъя.
13. Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?
Яг л иж бүрэн ном адил, Самсун Их Иургуулийн Түрк хэлний багшийн тэнхимийн Prof. Dr. Мэхмэт Аядин, мөн номын хорхойтон Хажэттэпэ Их Сургуулийн Түрк хэл, Уран зохиолын тэнхимийн Prof. Dr.Эминэ Елмаз нарыгаа.
Түрк хэлнээс орчуулсан М.Батчимэг
Сэтгэгдэл хэсэг