Америкийн яруу найрагч, эсээч, уран зохиолын шүүмжлэгч Роберт Пинскигийн санаачилсан “Favorite poem” төслийн албан ёсны монгол хувилбарыг бид энэхүү булангаараа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочин Отгонбаярын Чанцалдулам. МУИС, СЭЗИС-ийг төгссөн. Хүмүүн паблишингийн үүсгэн байгуулагч. Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг.
Шүлэг яруу найраг гэж охь сайхан зүйл байдагт нь, тэндээс олж авдаг алив мэдрэмж бүхэндээ үнэн сэтгэлээр талархаж явдаг юм. Биедээ багтааж шингээж чадахгүй гайхшрал, бахдалыг анх шүлгээс л тэгтлээ мэдэрч, татагдаж үзсэн шиг санагддаг.
Амьдралд өнгө будаг, утга уянга нэмж, цаашлаад хоосолж хөнгөлж, бялхаан дүүргэж эсвэл эрээнтэй бараантай, үнэн мөнөнтэй нь нүүрлэдүүлдэг гээд ерөөс учиртайхан амьдрах, амь зуух нэг арга юм уу даа.
Дуртай шүлэг маань энэ гээд цохож нэрлэх бас амаргүй юм байна. Санаанд түргэхэн орж ирсэн, нэг их урт биш хэдийг нь хуваалцъя. Урин цаг ч ирж байна, нэмээд Ц.Гончиг, Х.Нямхишигийн шүлгүүдээс та бүхэн олж уншина биз ээ.
***
Хойд нас гэж байдаг бол
Хүслээрээ мод болон ургана би
Уй гуниг баяр хөөр үгүй
Урт холын замыг туулна
Хөрсөнд таатайяа өөрийгөө тушааж
Хөвөлзөх салхинд дураар нисч
Хагас биеэ сүүдэрт үнгүүлж
Хагас биеэ наранд ариулна
Хэрхэвч чив чимээгүй, хэнэггүй бардам оршино
Хэнд ч итгэж, юунд ч найдахгүй
Хойд нас гэж байдаг бол
Хийсэгч салхинд хувирч
Хайлан сэтгэл, дурлагч нүд үгүй
Хоромхон зуур мөнхийг эзэмдэгч болно, би
Хагас бие минь бороонд тавирч
Хаврын илчинд зоргоор хэсүүчлэнэ
Хэзээд хоригдогч бодол үгүй
Холын зам руу ганцаар одно
Юу ч бодохгүй, эргэлзэхгүй
Юунд ч дурлаж тэмүүлэхгүй амьдарна
Хойд нас гэж байдаг бол
Хүслээрээ дүүлэгч шувуу болно би
Үл төөрөх, үл шаналах
Үүрдийн чөлөөт амь болно
Зүүн талд гал адил итгэл төөнөж
Өмнө зүгт өр дулаан үүр хүлээж
Баруун талд бадамлах нар шингэж
Умард зүгт урин хүжийн үнэр дуудна
Хойд нас гэж хэрвээ байдаг бол
Хайр бүхэн мөнхөрнө гэж би итгэнэ.
- Сан Мао
АЯС АЯСХАН СЭТГЭЛ
Ус усны амтыг мэдэрч эгэл хүмүүс шиг амьдарна.
Унах одны гэгээ тосож шөнийн болжмор шиг жиргэнэ.
Уулзаж амжаагуй андууд минь унаж хайлаагүй цас байна.
Урд цайрах зам харгуй минь тод ч байна, бүдэг ч байна.
Буйдхан газраас дүүгийн минь бариувч шиг шувуу хөөрнө.
Бут модны дэргэдээс газрын хөмсөг шиг горхи урсана.
Нам гүмхэн тал цагийг бодож уйтгарласан харцанд минь гуниглана.
Наранд булээцэж өнждөг чулуу чулууны өнгө хувирна.
Гэрэл нэхэж сүлжсэн шиг алтан өнгөт навчин шувуу нисэлдэнэ.
Гэнэ гэнэхэн бүсгүй хүний амьсгал шиг хацар шүргэнэ.
Салхины хээ зүйн сайхан бүсгүй үсээ самнаж дуулна.
Санасан ч санаагүй ч санаан дотор минь эрхэлнэ.
Шил могойн нүд шиг ишгэн бороо дусална.
Шинэхэн дээлийн минь товч шиг гарын алганд хүйтэн байна.
Тэнгэрийн одыг харуулдаж газрын чулуу насаа элээнэ.
Тэр чулууны дэргэд хэнийг ч юм бэ, би хүлээнэ.
Эгэлхэн бор гуниг минь гангын үнэр шиг зөөлөн дотно байна.
Эсгий гэрийнхээ халуун туурга шиг дулаан илчийг мэдэрнэм
Эртний толгодын энгэрээс эхийнхээ хайрыг амталнам.
Элж хуучрах бухний шинэхэн байсныг санана.
- Д.Баттогтох
***
Санамсаргүй чи бид хоёр дайралдана
Сайн танилууд л гэж хүмүүс санана
Санамсаргүй чи бид хоёр дайралдана
Санаж явдааг гэж хоёр харц хэлнэ.
Санамсаргүй чи бид хоёр дайралдана
Сартай шөнө даана ч болзож явсангүй
Санамсаргүй чи бид хоёр дайралдана
Санаа сэтгэл баярлаад эмзэглээд өнгөрнө.
Санамсаргүй чи бид хоёр дайралдана
Салаа зам маань улиас болон босно
Санамсаргүй чи бид хоёр дайралдана
Санамсаргүй чи бид хоёр дайралдана.
- Х.Мэргэн
АМЬДРАЛ
Огторгуйн уудмаас хальтирч унахдаа
Гэрлээ хумисан солир - би.
Орж буй шөнийн бороог
Тэврэн буух зам - би.
Урсаад л өнгөрөх бороон дуслууд мэт
Нуурын дээр дэгдэх нэгэн шөнийн манан мэт
Угтаа амьдрал ийм богинохон.
Богинохон учраас л ийм сайхан!
Санамсаргүй атал аливааг би ялна.
Сарнисан ахуй дундаас сайхныг би бүтээнэ.
Өдөр хоногууд нэхмэлийн зүү мэт
Өргөн нарийн судлуудыг нямбай гэгч шаглана.
Унаад босохын зуур дахь энэхэн чөлөөнд
Угтах гэрэл сүүдрийг бардамхан би давна.
Угтаа амьдрал ийм хурдан
Хурдан учраас л ийм дөлгөөн!
- Жэн Чоу-Юй
HAPPINESS
A man and a woman lie on a white bed.
It is morning. I think
Soon they will waken.
On the bedside table is a vase
of lilies; sunlight
pools in their throats.
I watch him turn to her
as though to speak her name
but silently, deep in her mouth—
At the window ledge,
once, twice,
a bird calls.
And then she stirs; her body
fills with his breath.
I open my eyes; you are watching me.
Almost over this room
the sun is gliding.
Look at your face, you say,
holding your own close to me
to make a mirror.
How calm you are. And the burning wheel
passes gently over us.
- Louise Gluck
IN THE COMPANY OF WOMEN
Make me laugh over coffee,
make it a double, make it frothy
so it seethes in our delight.
Make my cup overflow
with your small happiness.
I want to hoot and snort and cackle and chuckle.
Let your laughter fill me like a bell.
Let me listen to your ringing and singing
as Billie Holiday croons above our heads.
Sorry, the blues are nowhere to be found.
Not tonight. Not here.
No makeup. No tears.
Only contours. Only curves.
Each sip takes back a pound,
each dry-roasted swirl takes our soul.
Can I have a refill, just one more?
Let the bitterness sink to the bottom of our lives.
Let us take this joy to go.
- January Gill O'Neil
Сэтгэгдэл хэсэг