Мүраками Харүки: “Норвегийн ой”
2018-06-11 Э.Түмэнжин 285

Хагас жилийн өмнөөс эхлэн сонсогдох болсон “эморох” гэсэн тренд үгийг энд ашигламаар санагдав. Би ойлгохдоо өсвөр насныхан хийх зүйлээ олж ядан, дур хүсэлдээ автаад ирэх үеийн сэтгэлийн байдлыг хэлээд байна гэж ойлгоод байгаа. Энэ зохиол бол ямар ч ой модтой хамаагүй, жинхэнэ эмо зохиол гэж би хэлнэ. Би бол хажууд нь эморох гэж үнэхээр гурилддаг юм байна лээ. “Норвегийн ой” гэж Beatles-н дууны нэрээр нэрлэгдсэн юм. Дууны үгийн утгыг ухваас уг номын дүр зурагтай ижилхэн мэдрэмж төрүүлэх учир ийн нэрийдсэн байх. Хэн бүхэн өсвөр насыг дайрч гарахдаа дурлал, шохоорхолтой хэдэнтэй тулдаг бизээ. Үүнтэй яг ижилхэн шиг Ватанабэ гэх нэг Япон залуугын 2 эмэгтэйг хайрлаж, нилээд хэдэн эмэгтэйчүүдтэй энгэр зөрүүлсэн тухай унших болно. Энгэр зөрүүлсэн болгоны дараах сэтгэл зүйн байдлыг дүрсэлсэн юм шиг санагдсан. Японд хэдэн жил амьдарч үзснийх угаасаа Япон хүний ерөнхий зан авир нь дотогшоо чиглэлтэйг бүрэн илэрхийлжээ гэж л бодлоо. Тасралтгүй 2 өдөр уншсаар дуусгаснаа бодоход үйл явдлууд нь ойр ойрхон өрнөдөгтэй холбоотой юм болов уу гэж бодсон. Зохиолын эхэн хавьд Кизүки машинд угаартаж амиа хорлоод түүний найз охин Наоко цаашид амьдрахад бэрх болон сэтгэл мэдрэлийн сувилалд хэвтэж гурван жил гаруй болно. Энэ зайгаар гол баатар Ватанабэ маань хэрхэн яаж амьдарсан, хэдэн эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэсэн гэх мэтээр үл залхаах мөртөө уйтай мэдрэмжээр бөмбөгдөөд, хөтөлж явсаар номынхоо сүүлийн нүүрт хүргэдэг зохиол юм байна. Ядаргаатай, тэнэг санагдсан юм гэвэл 130 сая хүн амтай газар байж амиа хорлосон сайн найзынхаа найз охинд дурладаг нь. Тэгээд бас болоогүй тэр найз охин нь сэтгэлийн шархаа дийлэхгүй бас л амиа хорлоод дуусна. Түүнийг Наоко гэдэг байсан. Наокотой сувилалд хамт байсан эгчмэд Рэико бүсгүйтэй Наоког амиа хорлосны дараа Ватанабэ 4 удаа нөгөө ажил хийнэ. Тэгээд зүгээр баяртай энэ тэр гээд яваад өгнө (Үнэн гажиг уу? Хэ хэ). Яахав Япончуудын сэтгэлгээ талаас харвал “Японд 130 сая орчим хүнтэй ч Ватанабэд Мидоригоос өөр хүнгүй үе ирсэн. Хүний орчлонд олон хүн байх боловч дотоод сэтгэлд ганц нэгээр тоологдохоор байдаг аж”.

Бас нэг гаж гэмээр санагдсан зүйл нь 17, 18, 19 настай хүүхдүүд амиа хорлоод байдаг энэ балай (үнэндээ муу ном биш ч ярианы хэллэгээрээ биччихлээ) номонд Ватанабэгын их сургуулийн найз Нагасава гэх гаж амьтаны найз охин мөн л амиа хорлоод хорвоог орхичихно. Энэ ном 1987 онд анх хэвлэгдсэн юм байна лээ. Магадгүй ийм их амиа хорлолт бичснээрээ зохиолч М.Харүки амиа хорлох үйл явдалыг илүү ихэсгэсэн ч юм билүү. Хэн, яаж мэдэх билээ дээ. Манайхны зохиолчид бол хэзээ ч ийм аргаа барсан зохиол бичихгүй байх гэж боддогдоо. Гэхдээ хүн төрөлхтөн угаасаа л гаж байдлыг энгийн хүлээж аваад сурчихсан, дээр нь тиймэрхүү тэнэглэлийг унших дуртай нь нууц биш юм даа. Зохиолч М.Харүкигын дахиад олон бүтээлүүд Монгол хэлнээ хөрвүүлэгдэн гарсан байгаа учир дараагын удаа бас нэгийг нь уншихад надад бол татгалзах зүйлгүй санагдлаа.

Түр хүлээнэ үү...
Top