Зян Рун: Чонон сүлд
2018-06-11 Э.Түмэнжин 457

Хэдэн жилийн өмнө уншиж, сонсож, киног нь үзсэн сайхан зохиолынхоо тухай бичмээр санагдаад. Хамгийн эхлээд би сонсдог номоор нь худалдаж аваад сонсож билээ. Бүтэн 2-3 өдөр сонсож байж дуусаж байсан санагдаж байна. Сонсдог номон дээр нь МУГЖ Г.Равдан гуай уншсан бөгөөд суурь дуу хөгжим нь гэж ярих юмгүй сайхан байсан шүү. Сонсож байх явцдаа байн байн хамаг биеийн шар үс босож, сэтгэл догдлоод явчихдаг байж билээ. Тэгэхэд л анх удаа сонсдог ном гэж “ийм юм байдаг юм бий” гэж ойлгож билээ. Түүнээс хойш номын дэлгүүрүүдэд олон олон сонсдог ном худалдаалагдах болсноор нилээдийг авч сонсдог байсандаа. Тэр тухай дараа нэг удаа тэмдэглэл бичнээ.

Мөн түүний дараа сонирхол төрөөд цаасан хэлбэрээр нь уншиж үзэхэд бас л сэтгэлд ая нь эгшиглэж, нүдэнд дүр зураг нь бууж билээ. Яасан сайхан зохиол вэ? үнэхээр чанартай зохиол гэж энэ байхдаа гэж бодож билээ. Одоогоор интернетээр шалгаад үзвэл Англи хэлээр хэвлэгдсэн бүх цаг үеийн зохиолоос 30 орчимд эрэмбэлэгдэж байгаа юм байна лээ. Тэр үе бол бараг 5-6 жилийн өмнө байхаа, миний үеийн залуус ном бараг уншдаггүй байсан ч энэ номын нөлөөгөөр ном унших сонирхолтой болсондоо. Тэдний нэг нь би юм.

Түүнээс хойш зохиолын дагуу уран сайхны кино хийгдэж тэсрэлт болсондоо. Тэр киног та бүхэн санаж байгаа байхаа. Галсмаагын дүрд Монголын жүжигчин СТА Р.Анхням тоглож бидний Монголчуудын бахархал нэгээр нэмэгдсэн билээ. Киноны хувьд ярьвал зохиолоо бүрэн хэмжээгээр илэрхийлж чадаагүй буюу нилээд товчилсон гэх шүүмж олон дунд байсан шүү. Гэхдээ л их сайхан бүтээл болсондоо.

За би бол тэр шагнал болоод олсон төгрөг, зарцуулсан төсвийг бол хараад мэдэхгүй юм байна лээ. Үнэхээр их ашиг орлоготой байсан нь мэдээж юм. Хятад хэлээр Хятад улсад хэдэн арван сая хувь ч зарагдсан юм бүү мэд тоймгүй байхөө. Мөн Англи хэлээр гарсан хувилбар нь дэлхийн бараг ихэнхи улсад худалдаалагдаж олон олон дээд амжилтуудыг эвсдсэн билээ. Монгол хэлэнд хөрвүүлсэн хүн бол Д.Болдбаатар гуай бөгөөд Монголд худалдаалагдсан гадаад уран зохиолын хувьд Монголд борлуулагдсан хамгийн их тоог тогтоосон байх гэж бодож байна. Сайхан зохиол, сайн ч орчуулагч, сайхан ч кино болсон шүү.

За ингээд номын үйл явдалын тухай багахан бичье. Гэхдээ уншигч таньд аминчлан хэлэхэд, хэрвээ энэ номыг уншаагүй бол заавал уншихыг захья. 

Бээжингийн томоохон их сургуулийн хоёр оюутан илгээлтийн эзэн болон зах хязгаар нутагт ажиллахаар Өвөр Монголын нутаг Олон булгийн тал хэмээх газар Билэгт эзэнтэй малчин айлд ирнэ. Билэгт өвгөний аж амьдрал бол тэр чигээрээ Монголын уламжлалт аж амьдрал тэр хэвээрээ хадгалагдсан байх бөгөөд нүүдэлчин удамтай бидний амьдралыг сайхан үзүүлдэг. Байгаль, ан амьтан, хүн төрөлхтөний хоорондын харилцаа уялдаа, гайхамшигт байгалийг ихээр өгүүлдэг. Монгол улсыг гадаад Монгол гэж нэрлээд, гадаад Монгол бол хүн амьтны диваажин болсон сайхан газар нутаг гэж зохиолд гардагт нь миний хувьд сэтгэл маш их ханамжтай байдаг шүү. Чонын амьдралаар дамжуулж Монголын өвөг дээдсийг хэрхэн амьдарч байсан талаар уран яруу бичсэн байдаг. Монгол хүн чонотой харилцан хүндэтгэлтэй амьдардаг байсан тухай олон сайхан хэсэг бий. Мөн чоно, Монгол хүн хоёр хоёулаа иддэг ан амьтангаа хэрхэн байгалийн тэнцвэрд барьж байсан тухай ч өгүүлдэг. Мэдээж романы агуулгад хайр дурлал, ахас дээдсээ хүндэтгэх, Монгол уламжлалт ухаан, атаа жөтөө гээд л бүх зүйлийг агуулсан байдаг. Тариачин удамтай, суурьшмал соёлтой ард түмэн болох Хятад үндэстний тухай ч мөн төдий хэмжээгээр бичсэн байдаг юм. Зохиолын сүүлийн хэсэгт дээр дурдсан хоёр Хятад оюутан болох гол дүрийн залуус олон жилийн дараа Өвөр Монголын нутагт ирэх бөгөөд байгаль орчин хэрхэн өөрчлөгдсөн тухай ч сэтгэл шимширмээр бичсэн байдаг нь ямар ч хүний сэтгэлийн утсыг татдаг юм.

Түр хүлээнэ үү...
Top