Г. НАРАНЧИМЭГ: ХУГАЦААН ДОТОРХ ХУГАЦАА
2020-11-25 Уншигч 322

"Цаг хугацааг ухамсартайгаар мэдэрдэг нь цаг хугацаанд үл дарлагдах бидний оршихуйн хамгийн илэрхий, тодорхой, үгүйсгэшгүй баталгаа билээ. Цаг хугацааг зуурдын зүйлээр дамжуулан таньж, ажиглаж болно гэж үү? Хамгийн гол нь хугацаан доторх хугацааг олж таних юм."

Андрей Тарковский.


Хугацаан доторх хугацаа хэмээх түүний намтар бүтээл нь өдрийн тэмдэглэл болон ярилцлага гэсэн хоёр хэсгээс бүрдэх ба түүний амьдрал, уран бүтээл, дотоод ертөнцийн хэсгийг нээн дэлгэжээ. Гадаад ертөнцөд түүнийг ЗХУ-н хамгийн агуу найруулагч хэмээн хүндлэн биширч байхад түүнд өөрийн хүссэн бүтээлээ хийх эрх чөлөө, хөрөнгө мөнгө хангалттай олдож байсангүй. Түүний уран бүтээлийн бүхий л амьдрал асар их зөрчилдөөн, хавчигдал, нөлөөн дор өрнөж байсан хэдий ч "Хэрэв зохиолч хүн байгалаас заяасан авьяастай атлаа хэн ч өөрийнх нь бүтээлийг хэвлэхгүй гэсэн шалтгаанаар бичэхээ больж буй бол тэр анхнаасаа л зохиолч биш байсан гэсэн үг. Уран бүтээлч хүн гэдэг туурвин бүтээх хүсэл тэмүүллээрээ бусдаас ялгардаг юм." гэсэн өөрийн үзэл бодол, агуу уран бүтээлч чанараараа бүхнийг даван туулж жинхэнэ урлагийн бүтээлийг туурвиж чадсан. Үзэл санаа нь орчин нөхцлөөсөө хол тасарсан хэдий ч тэр бидний нэгэн адил ар гэр, амьдрал ахуйдаа санаа зовнин байсныг нь өдрийн тэмдэглэлээс нь олж мэдлээ. Магадгүй их хатуу нөхцөлд агуу хүн, агуу найруулагч, агуу уран бүтээлч төрөх биз! Хавчигдмал эрх чөлөө дунд оргилсон их хүсэл, үзэл бодлоо бодит болгохын тулд эрх чөлөөгөө ханатлаа эдлэн агуу уран бүтээл туурвисан түүнээс бидний үеийн залуус суралцах зүйл их байна. Кино урлаг гэлтгүй бүхий л урлагт зүрх сэтгэлээ зориулж буй уран бүтээлчид энэ номыг уншаасай гэж хүсэж байна. 

Түр хүлээнэ үү...
Top