GRACEAA: Үй Хуа~Цусаа худалдсан тэмдэглэл
2020-11-11 172

Манайх энэ удаагийн "Уншигч" булангаараа Үй Хуагийн "Цусаа худалдсан тэмдэглэл" романы тэмдэглэлийг хүргэж байна. Graceaa-даа баярлалаа.




Шү Сан Гуань бол хотын торгоны үйлдвэрт хүр хорхойн шүлс хүргэгч хийдэг хүн. Тэрээр өвөөтэйгээ 2 уулаа амьдардаг бөгөөд нэгэн өдөр Гэн Лүн, Хэ Фан гэх 2 сайн эрстэй цуг явж цусаа худалдаад олсон мөнгөө дэмий үрэхгүй заавал нэг дорвитой юм хийнэ гэж шийдээд, олсон мөнгөөрөө инж бэлдэж Шү Юй Лан гэх сайхан бүсгүйг эхнэрээ болгон авч хамтдаа амьдраад 3 хүүтэйгээ хүнээс дуутуйгүй сайхан амьдарч байтал хүмүүсийн жиг жуг хйих цуу яриа тэдний амьдралыг орвонгоор нь эргүүлж орхино. Учир нь тэр цуу ярианд тэдний том хүү И Лэг, Шү Юй Ланы гэрээр орж гардаг байсан залуутай адилхан юм гэж цуурна. Гэвч учир явдал үнэн болж таарч гэр бүлд нь айхтар ан цав үүсч, Шү Юй Лан сэтгэлээ барилгүй хашааныхаа үүдэнд гарч орилж, уйлж гэр бүлийнхээ бүхий л нууцыг хашгичин ярьж хавийн хүмүүс бүгд мэддэг болно. Ингээд нүүр хийх газаргүй хэцүүхэн амьдрахын хажуугаар хятадын хувьсгалын үе өрнөж их өлсгөлөн нөмөрнө.

Энэ л үед өлсөж үхэхгүйн тулд гэрийн эрчүүд цусаа зарж олсон мөнгөөрөө голоо залгуулах ч Шү Сан Гуань цусаа зарсан мөнгөөрөө И Лэд хоол авч өгнө гэхээс уур нь хүрч 2 хүү эхнэрээ дагуулан хоолны газар лапша идэхээр явна. Хятадын хувьсгалын үед бүх зүйл нийтийнх хэмээн айл гэрт байгаа бүх тогоо шанага, хоолны материалуудыг хураан авч зөвхөн нийтийн хоолны газраар л хооллох шийдвэр гарсан тул тэд ийн явна. Мао Зэдуны сургаалийг бүгд даган биелүүлж, гэм хийсэн бүхнийг олны өмнө шийтгэнэ хэмээж үүнд Шү Юй Лан өртөж сарын турш олонд зэмлүүлэн үс гэзгээ хайчлуулж их л зовлон үзэх ч Шү Сан Гуань түүнээс салалгүй уучлаад хамт амьдрах ч нийгэм цаг үеийн байдалд дарлуулан өвчин зовлон ихийг үзэх ч цусаа зарж нэг цадаж, өлсөж нэг зовсоор эцэст тэд бүхнийг даван туулж элэг бүтэн сайхан амьдарч буйгаар зохиол дуусах ч уншихад өр өвдөм үнэхээрийн хэцүү зовлон бэрхшээлүүдийг туйлын уран яруу аргаар дүрслэн харуулжээ.
Уг зохиолоос эцэг хүн хичнээн өвдөж зовсон ч үр хүүхдээ гэх аугаа сэтгэлтэй болохыг, хүмүүсийн нэг нэгнээ гэх сэтгэл, хичнээн өлссөн ч бүгд энэ тэнцүү хуваах, зовсон нэгэндээ байгаа бүхнээрээ туслах хийгээд хүнд байх бүхий л нандин чанаруудыг нэгэн гэр бүлийн амьдралаар дэлгэн харуулжээ 

Түр хүлээнэ үү...
Top