ПҮРЭВЖАВЫН БАЯРСАЙХАН- САРМАГЧИН БОЛ САРМАГЧИН
2020-07-28 193

Энэхүү номын хамгийн сайхан нь энгийн бичигдсэн өөрөө л уншигдаад, яг л үйл явдлын дэргэд нь байсан мэт, маргааны дэргэд биеэр сонсож , оршуулгын цуваа үнэхээр л урдуур минь өнгөрчих шиг, гөрөөсний цус уусан мэт л.

Их хотын өдөр тутмын амьдралыг тэр чигээр нь буулгасан өгүүллэгүүд хэтэрхий бодит санагдан нийгмийн өөрчлөлтийг тод томруунаар илэрхийлнэ.Сармагчин бол сармагчин өгүүллэг дээр Дэлэгийн эхнэр уурлан, Дэлэг чимээгүй л сонсон хэвтэнэ. Бүх үгийг нь сонсоод сэтгэлдээ хариу хэлэх нь , эхнэрийн хувьд нөхөр нь юу ч сонсохгүй тоохгүй байх шиг. Яг үнэндээ нөхөр бүгдийг нь сонсоод л өөртэйгээ яриад байдаг, эхнэртэйгээ яривал үг бүр нь хэрүүл болж улам л ойлголцохгүйд хүрэх. Олон жил хамт амьдраад нэгэндээ уусав уу гэтэл тэгсэнгүй хоорондох зай нь улам л холдох мэт. Хэлсэн ч ярьсан ч ойлгохгүй, ойлголцохгүй, тиймээс ярихгүй дотроо л өөртэйгээ бүхнийг уудлана. Цаг хугацаа өнгөрөх тусам биесээс, бодлоос нь холдоно.

Ахуй гэгч яг үнэндээ юу сан билээ гэж бодлогширно.  хүртэл чи намайг үзээгүй билүү гэсэн шиг дүрлийтэл ширтэх нь ганцаардал гэдэг амьд бүхнээс авхуулаад амьгүйгээс хүртэл утгийг хайнаГэрэлтээд анивчих одыг дахин харахыг хүсэх нь тэртээд санагдах эхнэрийнхээ залуугийн жаргалтай төрхийг дахин харахыг хүсэх мэт. Тэр дүрийг харвал дахиад бүх зүйлс сайхан болох юм шиг. Од харвахыг хараад “харваад дууслаа одоо юугаа тоолох вэ” гэх нь эхнэрийн сэтгэл дэх жаргалын гэрэл харваад арилах адил.Хажууханд суух танилындаа ч очиж чадалгүй удахдаа, нэг л мэдэхэд зарим нөхдөө гээж, заримыг нь өөрөө гээсэн нь хотын амьдрал гэдэг юу юунаас ч илүү завгүй ахуйг нэрлэх аж.Байгаль жам ёсоор авслахаас өмнө хүн өөрийгөө авсалчихдаг. Амьдрал гэдэг ахуйд хайрцаглагдана. Дутуугийн комплекстэй гэмээр хосууд өрөөндөө битүү хивс дэвсэж , дөрвөн талын туургыг улаан хүрэн хамба хилэнгээр бүрэн, хаалганы хажууд ирвэс , чонын арьс зүүсэн нь адраас шал хүртэл сүртэйеэ унжина. Яг л авсанд ороод суучихсан мэт, эсвэл өөрсдийгөө албаар хайрцаглах шиг. 

Хүн гэдэг хот доторх нэг хот боловч бодож сэтгэдэг хирнээ бүхнийг гүйцэд ухаарахгүй юм даа. Хотын нийгэм өөрөө хүнийг юу ч сонсоогүй, мэдээгүй, хараагүй сармагчин шиг болгодог юм биш байгаа даа.Зохиолчийн өгүүллэгүүдээс хөдөө нутгаа үгүйлэх, хотын амьдрал руу тэмүүлэх, нийгэмд нийцэх гэж хичээх, аз жаргалыг хайн гэрэл гэгээг хүсэх хүмүүсийн тухай энгүүн энгийнээр дурдагдана.

Тэмдэглэл бичсэн: HAKUNOO

Түр хүлээнэ үү...
Top