Г.ИКУ | КАФКА
2020-04-05 1669

Зохиолчийн тухай

Кафра /1883 оны 7 сарын 3 – 1924 оны 6 сарын 3/ нь XX зууны Герман хэлтний уран зохиолын томоохон төлөөлөгч юм. Тэрээр аавдаа дургүй болж өссөн бөгөөд түүнийгээ зарим нэг бүтээлүүддээ тусгах нь илт ажиглагдах юм.Жишээ нь тэрээр эцгийнхээ тухай Эцэгтээ бичсэн захидал-даа (1919) таагүй зүйлсийг бичсэн байдаг. Тухайлбал: "Та намайг амархан мохоож, надад уйтгар гуниг, дотоод зөрчлөөс өөр юу ч үлдээгээгүй. Та бид хоёр тулалдаж байраа эзэлсэн, өөртөө итгэсэн, зоригтой, чадал тэнхээтэй дайчид шиг л байсан. Харамсалтайяа... Бие биеэ ойлгож, нэг нь нөгөөдөө хүч тэнхээ сэлбэж чадаагүйн шалтгаан юундаа байдгийг би мэдэхгүй юм. Магадгүй та миний хамгийн эмзэг нандин зүйлд хайш яайш хандаж, түүгээрээ өөрөөсөө холдуулсан байх." гэхчлэн эцгийнхээ харгис догшин байсныг илрүүлэхийн зэрэгцээ өөрийнхөө дотоод сэтгэл бодлоо нээн гаргаж тавьсан юм. Харамсалтай нь энэ захидал эцэгт нь хүрээгүй юм байна.Харин "Хувирал" дээр шавж болсон Грегорын аав түүнд хэрхэн хүйтэн хөндий хандаж өрөөнийх нь хаалгыг нээхийг ч хүсэхгүй сүүлд тааралдах болгондоо уурлаж бухимдаж байгаа нь бас Кафра болон түүний аав 2ын харилцааг бага зэрэг илтгэсэн байсан.Зохиолын тухай1912 онд бичигдэн эхэлж 1915 онд "Die weissen Blatter" сэтгүүлд хэвлэгдэж хэвлэгдсэн даруйдаа олны анхаарлыг татсаар өдий хүрсэн агуу зохиол юм.Грегор Замза хэмээх гүйдэг менежер залуу нэгэн өглөө орон дотроо хачин муухай шавж болсноор зохиолын үйл явдал эхэлнэ. Шавж болсон анхны мэдрэмж мэдрэхүй болох түүний зүгээс өөрийхөө хэрхэн харж байгааг эхний хэсэгт цаашлаад гэр бүлийнхэн нь бусад хүмүүс яаж түүнд хандаж байгааг уншиж болно. Түүнд эхэндээ хэцүү сонирхолтой санагдаж байсан ч өөрөөс нь өөр хэн түүнийг ойлгож тэгж их мэдрэх билээ дээ. Төрсөн охин дүү нь түүнд эхэндээ жоохон жийрхэж байсан ч дараа нь дасан гайгүй харьцаж ганц ойлгодог хүн нь болсон байх гэж бодсон ч төгсгөлд нь бодлыг тэр чигт нь өөрчилж орхисон. хамгийн харгис хандсан нь магадгүй дүү нь байх. Ингэж бодсоны учир нь "Аав ээж минь ингэж амьдрах арга алга.... Та хоёрыг алж ч мэднэ шүү... Хэрэв зээ энэ Грегор мөн л юм бол амьд хүн ийм амьтантай хамт амьдрах аргагүй гэдгийг ойлгоод өөрөө яваад өгчих байсан юм..." эдгээр хэсгүүд юм.Гэр бүлийнх нь хувьд тэднийг тэжээдэг ганц санхүүгийн эх үүсвэр нь алга болсноор амьдрал нь эрс өөрчлөгдөж өөрсдийгөө бодож эхэлдэг гэвч өнгөрсөн хугацаанд хэн тэднийг хоолоор дутаалгүй явсныг дурсах нь битгий хэл бодох хүн ч олдохгүй. Харин ч түүнээс жигшиж эцсийн мөчид амьсгал хураахад нь баярлаж инээмсэглэдэг. Маш олон зүйл бодогдуулсан сайхан зохиол болжээ.Уг зохиолоос хүн нэртэй багтай шавьжнууд энэ хорвоо ертөнц дээр хаа сайгүй байдгийг харуулж байна. Грегорын хувьд хорхойд хувирсан мэт боловч дотоод ертөнц нь хүн хэвээр харин түүний гэр бүлийнхэн нь хүн хэвээр боловч хорхойд хувирсан мэт..."Үүр цайхад Грегор амьсгаатай байсан ч төд удалгүй толгой нь бөхийж, сүүлчийн удаа амьсгаа авлаа..."Г.ИКУ

Түр хүлээнэ үү...
Top