Э.СУВДАА: МИНИЙ ХАЙРТАЙ ЗАЛУУ 69 НАСТАЙ
2018-07-19 2006

"Уншигч" булан энэ удаад АШУҮИС-ийн оюутан Э.Сувдаагийн хайртай зохиолчийнхоо тухай өгүүлсэн нэгэн гэгэлгэн тэмдэглэлийг хүргэж байна. Сэтгэлдээ хань болгон дагах хэн нэгэн бүтээгчийг олно гэдэг амьдралын хань нөхөр, анд найзаа олохтой эгээ адил хувь тохиол билээ. Эл утгаар бид түүний тэмдэглэлийг ихэд олзуурхан мэргэн уншигч тантай хуваалцаж байна.


Миний хайртай залуу 69 настай.

Түүнийг мэддэг болоод   26280 цаг,

Хайрладаг бүр донтдог болоод  26280 цаг ... минут, 1 секунд

... Үүнийг бичих санаа “Хар захын гудамжны Спиноза”-с  үүдэлтэй.  Ээж минь энэ номын гарчгийг хараад сууж байснаа  "Энийг хар даа!" гэлээ. Тэр нь Харуки Муракамигийн “Гучин хоёр настай өдрийн аялагч” байлаа.

Мэдээж хамгийн түрүүнд тэр өгүүллэгийг уншсан. Чимээгүй  мэдрэмж.

...Нэр нь их өвөрмөц юм. Уг нь би тоонд дургүй.  Тэгэхээр тооны нэрээр нэрлэсэн өгүүллэгэд яаж дуртай байх вэ дээ. “Хөөрхийлөлтэй” би тэр үед зохиолчийнх  нь нэрийг хараад  юу ч мэдэрдэггүй байсан.  

Тэр тооны нэрэн дунд байсан Ганц сонин бичиглэлтэй ( хүүхдүүд цаашаа харсан гахайг тэгж зурдаг санагдана) үсэг л анхаарлыг минь татсан байх. Одоо бодоход шүү дээ. Гэхдээ би тэр үеийн бодол мэдрэмжээ хайгаад олохгүй байна.

Гэтэл тэр номон дотор юу байсан гэж санана. Тэнгэрт хоёр сар байсан. Том жижиг. Аомамэ “ТЭР” байсан.

Хамгийн түрүүнд Аомамэг би Лизбет Саландертэй адилхан гэж бодсон шүү. Энэ гэхдээ буруу адилтгал шиг байна. Ганц зөв нь би  тэр хоёр “баатарт” зохиолчоосоо илүү хайртай.

Одоо надад өгүүллэг хайхаас өөр чадал үлдээгүй.

1.     “Цонх” эх хэлэнд минь 2014 онд мундаг орчуулагчийн чадвар дор бууж.

Доорхи хэсгийг уншаад танд төсөөлөгдөж, бүр хийхийг хүсэж байвал хаа нэгтээ цонхны цаана нэгэн сүүдэр (Цаг хугацааг аваад ниссэн тэмээлзгэний сүүдэр ч юм билүү. ) котлет хийн зогсоо байх.

...Хоосон.  Хоосон мэдрэмжүүд. Миний хоосон үлдээсэн цаг хугацаа. Миний магадгүй таны  хоосон үлдээсэн дурсамж.  Одоо хоосон байгаа хэрнээ багтрах миний бүх зүйл.

Та нартай, эсвэл салхи бороотой.   Үгүй үгүй огт үүлгүй цэлмэг тэнгэр ,  инээмсэглэл, гунигтай харц, хийссэн үсийг төсөөлөхөд бэлдэж байсан уу?  Эсвэл...

“Үзэг нэгт эмэгтэйчүүд”-ийн маань  хэн нэгэн нь хамгийн энгийн котлетийг захидал болгон бичсэн л дүүрэн мэдрэмж юм. 

2.     “Маргаашнаас хоёр хоногийн өмнөх өдөр”

Энэ өгүүллэгээс  энд  өөр үгнүүдтэй өөр мэдрэмжүүдтэй уяж үлдээх сэдэл нь “Аялга”.  Китару-н Кансай аялга. Би сонсож үзмээр байна. Ямар аялга байдгийг нь.   Би бүр төсөөлж ч чадахгүй. Тийм аялга.  Минийхээр “Нийтлэг” япон аялгаас өөр биз. Тэр Бэйсболлын тэмцээн дээр хөгжөөн дэмжигчидэд нь “тоогдох”-н тулд л..

Ийм сэтгэлэээр тэр аялгаараа зүүдэлж, ярьж харин бодож болдог байсан боловуу?

Манай найз уулзсанаа “Чи хаанахаар яриад байгаан” “ Чи Увс юмуу?” ийм асуултуудтай би учирч болзож явлаа. Учир нь би 3 жил увс хүүхэдтэй хамт амьдарсан л даа. Аялга орчихсон байсан. Энэ бол зорилгоггүй бусдад уусагч гэж манай бас нэг найз маань зэмлэдэг.

Харин Китару бол дуртай зүйлээ хийж. Үүнийг хийснээрээ тэр сэтгэл ханамжтай байна.

Арьс хөрзийхөөр өнгийгөөд харахаар олон олон ....... харагддаг. Тэрэн шиг бидний мэдэхгүй олон аялга байдаг байх. Магадгүй хүн болгон өөр аялгатай биз.  “Аялга”-г би зүгээр орхихгүй ээ.

Хөнгөн үг түүнийх. Донтолт түүнийх.  Би түүнийг  Нобел аваасай  залбирсан. Гэхдээ одоо түүнийг битгий аваасай гэж хүсч байна. Бүр хэзээ  ч .  Тэгвэл олон хүн баяртай байх болно(Энэ сайн муу хоёр талтай. Аль болох олон хүн баяртай байвал зүйд нийцнэ).

Дахиад  хоёр өгүүллэг байгаа ч өөртөө   үлдээлээ.

Анхны номоо хэвлэлийн газар луу явуултал түүнд урамшуулал өгч.. Харин тэр

Мөрөөдөл шиг, би яг л чихрийн мөнгө халаасласан хүүхэд лугаа баярласан. 

 

Түр хүлээнэ үү...
Top