"ҮЛДЭХ ҮГ" ПОДКАСТ: "САРМАГЧИН БОЛ САРМАГЧИН" НОМЫН ТУХАЙ
2018-02-23 12450

Өнгөрсөн зууны наяад оныг дайрсан нийгмийн өөрчлөлт, хуучин шинийн зөрчил, хүмүүсийн оюун санаанд гарсан эргэлтүүд тухайн үеийн зохиолчдын бүтээлд хүчтэй туссан нь нийтлэг ажиглагддаг. Тэр дунд зохиолч П.Баярсайханы хотжилт-нүүдэл, сууриншил-хөдөөх амьдрал, хүний мөс-алдарч буй хүн чанар гэсэн хоёрдмол эсрэгцлийн үүднээс дүрүүдээ товойлгон гаргаж, дүрүүдийнхээ бодрол эргэцүүллээр уран дүрийнхээ шинж төрх, авир занг бүтээсэн уянга сэтгэлзүйн шинжтэй өгүүллэг, туужууд онцгой байр эзэлнэ.  

Тиймээс ч энэ удаа “Тагтаа Паблишинг” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан зохиолч П.Баярсайханы шилмэл бүтээлийн чуулган “Сармагчин бол сармагчин” номын талаар хөөрөлдлөө. Энэхүү түүвэрт өгүүллэг бичлэгийн ур маяг, богино хэмжээний хүүрнэл зохиолын туурвилзүйд оруулсан шинэлэг арга барил, зохиолчийн бичлэгийн ур чадварыг бүрэн төлөөлөхүйц есөн өгүүллэг, ер бусын нууц далд, ёр билгийн өгүүлэмжийг сүлэн бичсэн “Нохойн хэвтэр” тэргүүт тууж, хүний сэтгэлийн гүн дэх нунж дорой, өчүүхэн ядмаг зүйлийг ухаж төнхөн илрүүлсэн “Хүн гөрөөс”, “Албин” жүжгүүд багтсан юм.

Ингээд хүний оршихуйн асуудлыг ухаж төнхөн, өгүүлэмжийнхээ гүнээс тодруулан урласан зохиолч П.Баярсайханы уран бүтээлийн талаар “Тагтаа Паблишинг”-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан, Ерөнхий редактор У.Бямбаням нарын яриаг уншигч таны сонорт хүргэж байна. 

Түр хүлээнэ үү...
Top