Чинагийн Галсан: Роль
2023-01-12 Podcast нэвтрүүлэг 543

"Тагтаа" хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастдаа бид Монголын уран зохиолоос дээжлэн, уран бүтээлч, зохиолч, орчуулагчдын дуу хоолойгоор хүргэж буй билээ. Энэ удаа Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Чинагийн Галсангийн "Роль" өгүүллэгийг Тагтаа хэвлэлийн газрын орчуулагч, редактор Базаррагчаагийн Дэлгэрмаагийн уншсанаар хүргэж байна. 

Зохиолч Чинагийн Галсан 1944 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн. Тэрээр МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид суралцаж, улмаар Герман улсын Хүмболтын их сургуулийг дүүргэжээ. Түүний анхны зохиол нь "Тува туужууд" нэрээр 1981 онд герман хэлээр хэвлэгдэж байв. Тэрээр "Аянгат цагийн тууж", "Арван сарын тэнгэр дор", "Тэнгэрийн зүүд", "Ноомой эрийн мөрөөр" зэрэг тууж, өгүүллэгийн номууд, "Алаг хорвоогийн гэрэл, сүүдэр" аян замын тэмдэглэл, "Эр хар сур" яруу найргийн түүврүүдээ монгол хэлээр хэвлүүлсэн. ХБНГУ-ын болон олон улсын хэмжээний нэр хүндтэй олон шагналыг зохиол, бүтээлээрээ хүртжээ. 

Хүн амьдралынхаа талд бусдын сэтгэлийг татах гэж, үлдсэн талд нь өөрийн төдийгүй өрөөлийн хутгасан будилааны учрыг олох гэж явдаг гэдэг шиг тухайн нийгэм, цаг үедээ хамгийн ёс жудаггүй хэрэгт орооцолдож, эргэн тойрон өөр өөрсдийн дүрдээ тоглож яваа хүмүүсийн дунд залуухан сайхан бүсгүйд туслахаар саваагүйтэн гар сунгаж тоглосон дүрдээ ч чин сэтгэлээсээ хандаж буй их сургуулийн багшийн дүрээр хүний ёс жудаг, хүн ёсоор нэгэндээ хандах сэтгэлийн тухай тод томруун өгүүлсэн "Роль" өгүүллэгийг хүлээн авна уу. 

Түр хүлээнэ үү...
Top