САНААГИЙН ПОДКАСТ: НАЦҮМЭ СООСЭКИ "БОЧЧАН"
2017-12-20 334

Энэ бол подкаст рэвью булан. Та эндээс манай блоггер Ц.Ариунсанаагийн номын тухай яриаг сонсох боломжтой. График дизайнер мэргэжилтэй тэрбээр  номын тэмдэглэл тойм хөтөлж, medium, blog, soundcloud дээр өөрийн гэсэн уншигч сонсогчтой болжээ. Та долоо хоног бүр түүнээс шинэ номын талаарх яриа сонсохыг хүсвэл "Санаагийн подкаст" буланд хандаарай. 


Түүн шиг улсынхаа мөнгөн тэмдэгт дээр хөргөө залуулсан зохиолч байдаг эсэхийг мэдэхгүй. Ямартаа ч Соосэкигийн хөрөг 1984-2004 оны хооронд Японы 1000 еэний дэвсгэрт дээр заларчээ. Энэ нь Япончууд түүнийг утга соёлыг нь төлөөлөх бие хүний хувьд ч, үндэстний сэхээтнийх нь хувьд ч хүлээн зөвшөөрч ихэд хүндэтгэдгийн илрэл юм. Хүүхэд нас нь хүнд хэцүү өнгөрсөн ч тэрээр эрдэм номд хичээн суралцаж Японы засгийн газраас Соосэкийг англи хэл заах аргачлал судлуулахаар Англи улс руу явуулжээ. Гэхдээ Англи улсад очсон хойноо зохиолч утга зохиол судалсан аж. Эхэн үеийн бүтээлүүд нь шинэ тутам танилцсан барууны утга зохиолын гүнзгий нөлөөн дор бичигдсэн байдаг ч хожмоо Соосэки өрнө дорнын утга соёлын онцлогийг сүлэн бичихдээ маш их амжилт олсон юм. Түүнийг Японы орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэгт зүй ёсоор тооцдог билээ.


Түр хүлээнэ үү...
Top