"Дур булаам" нэн шинэ
2019-06-26 1100

Тагтаа хэвлэлийн газрын үүсгэн байгуулагчдын нэг, орчуулагч Б.Баясгалангийн эмхэтгэн орчуулсан "Дур булаам" нэн шинэ үеийн шилмэл өгүүллэгийн антологи уншигчдын гарт очоод удаагүй байгаа билээ. Энэхүү подкастаараа бид "Дур булаам" антологи бүтсэн үйл явц, антологийн доторх зохиол хийгээд зохиолчид, ерөөс дэлхийн нэн шинэ үеийн уран зохиол, түүний онцлог шинжийн тухай, мөнхүү бичиж туурвих хийгээд орчуулан буулгах үйлийн тухай амттай яриа өрнүүллээ. Подкастаас тус номын орчуулагч Б.Баясгалан, мөн номын ариутган шүүгч, яруу найрагч Ц.Дэлгэрмаа нарын бүтээлийнхээ тухай өрнүүлсэн сонирхолтой яриаг сонсоорой!

 

Түр хүлээнэ үү...
Top