ҮЛДЭХ ҮГ ПОДКАСТ: ОРХАН ПАМУК "ИСТАНБУЛ, ДУРСАМЖ БА ХОТ"
2018-12-18 1056

Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн, Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн "Истанбул, Дурсамж ба хот" номыг Франсуаза Саганы "Сайн уу, Гуниг минь", Янн Мартелын "Пигийн амьдрал" зэрэг бүтээлийн орчуулгаараа та бидэнд танигдсан, авьяаслаг залуу орчуулагч Батсайханы Сувддулам орчуулан уншигдадаа хүргэсэн билээ. Зохиолчийн өөрийнхөө амьдралын түүх намтар дээр үндэслэн Истанбул хотын нэгэн зууны түүх, түүгээр зогсохгүй Турк орны шинэ үеийн аж амьдралын түүхийг давхар зураглан бичсэн энэхүү сонирхолтой бүтээл нь Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Италийн нэрт найруулагч Федерико Феллини, Оросын нэрт найруулагч Андрей Тарковскийн намтар, дурсамж, өдрийн тэмдэглэлийн араас хэвлэгдэн буй, хувь уран бүтээлчийн түүх намтар, ертөнцийг үзэх үзэл, зохиол туурвилын лаборатори руу өнгийсөн бидний гурав дахь ном билээ. Энэхүү сонирхолтой бүтээлийн талаар орчуулагчтай Тагтаа хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Б.Баясгалан хүүрнэлдсэнийг таалан сонсоно уу! 

Түр хүлээнэ үү...
Top