ҮЛДЭХ ҮГ: "ЦАГ ХУГАЦАА ХЭЛНЭ"
2018-04-09 3330

“Уран зохиолын тухай яриа чухамдаа хүмүүний тухай яриа л байдаг” гэсэн үг бий. Хүний сэтгэл санаа, бодол оюуны ертөнцийг хамгийн илтэд нээж чаддаг урлагийн төрөл бол уран зохиол. Хэдэн зууныг дамжин хүн төрөлхтөн үгийн идээр дамжуулан хүний доторх оюун санааны ертөнцийг тольдож иржээ. Тиймээс ч бид уран зохиолын бүтээл гэсэн ай савд аль болохоор хүний дотоод руу лав өнгийсөн, чанартай бүтээлийг онцлон оруулахыг хичээдэг. Үүнийг томоохон баталгаа нь “Цаг хугацаа хэлнэ” уран зохиолын эсээний ном.

"Үлдэх үг" подкастыг гар утаснаасаа подкаст аппликейшн дээр Tagtaa Publishing хаягаар, компьютерээсээ доорх линкээр орж soundcloud дээр сонсоорой. 

Бидний орчин үе хэмээн ярьдаг цаг хугацааны заагт ямар уран бүтээлч, ямар арга барилаар, ямаршуу бүтээл туурвиж буйг чухам энэ ном танд хэлж өгнө. Орчин цагийн уран зохиол судлалын бичлэгийн шинэлэг хэлбэр болох уран зохиолын эсээ нь тухайн зохиолчийг хувь хүн, зохиолч талаас нь, зохиолыг уран сайхны ертөнц, бичвэр талаас нь нээн задалж, уншигчийг зохиолын гүн рүү дагуулж, олон салаа замаар бэдчин хүрэхийг санал болгодог онцлогтой. Энэхүү номд дэлхийн нэн шинэ үеийн болон орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчид болоод Монголын уран зохиолын содон туурвилчдыг багтаасан юм. Энэхүү бүтээл магад таныг хэдэн жил дамнан унших адал аялалд хөтөлж ч мэдэх юм.

Утга зохиол судлаач, шүүмжлэгч Уртнасангийн Бямбанямын “Цаг хугацаа хэлнэ” уран зохиолын эсээний номын талаар “Тагтаа Паблишинг”-ийн үүсгэн байгуулагч, орчуулагч Б.Баясгалан, Ж.Тэгшзаяа нар, зохиогчтой хөөрөлдсөн сонирхолтой яриаг хүргэж байна. Зохиолчийн сонголт, нэн шинэ үеийн уран зохиолын бичлэгийн онцлог, үзэл санааны тусгалын мэдэхийг хүсвэл манай шинэ подкастад тавтай морил!

Түр хүлээнэ үү...
Top