"Дэлхийн бяцхан түүх" уншигчдын гарт очлоо
2018-03-02 463

"Урлагийн түүх" номоороо дэлхийд алдаршсан, Австрийн уугуул, Британийн урлагийн түүхч Э.Х.Гомбрихийг монголчууд бид сайн мэднэ. Тэгвэл түүний бас нэгэн алдартай бүтээл болох "Дэлхийн бяцхан түүх" монгол хэлнээ орчуулагдаж уншигчдын гарт хүрээд байна. Хүүхэд бүрийн уншвал зохих номын жагсаалтад хэдэнтээ багтаж, олон улсад тасралтгүй хэвлэгдсээр байгаа энэ ном Чулуун зэвсгийн үеэс цөмийн эрин хүртэлх хүн төрөлхтний түүхийг түүдгийн дэргэд үлгэр ярих мэтээр хүүрнэжээ. Эдгээр бяцхан түүх уншигч багачуудаас эхлээд түүхийн хичээлд шимтдэггүй өсвөр насныхан, мэдлэгээ тэлэхийг хүссэн залуучууд төдийгүй мартсанаа сэргээх эрмэлзлэлтэй томчуудад ч гэсэн ертөнцийн түүхийг хүнлэг, гэгээлэг талаас нь шинээр нээх болно.

Дашрамд дурдахад энэхүү номыг А.Камьюгийн "Хөндлөнгийн хүн", Эмили Дикинсоны "Орчлонд илгээх захидал" шүлгийн түүврийн орчуулгаар нь бидний андахгүй мэдэх, яруу найрагч, орчуулагч Ганбатын Лхагвадулам эх хэлнээ хөврүүлэн уншигчдадаа хүргэжээ.

Та бүхэн эл номыг худалдан авахыг хүсвэл
 https://www.facebook.com/TagtaaPublishing хаягаар бидэнтэй холбогдоорой.

Түр хүлээнэ үү...
Top