Оливер Сакс үхэлд бэлэн гэлээ
2018-03-02 161

Британи-Америкийн зохиолч Оливер Сакс 2015 оны Хоёрдугаар сарын 19-нд New York Times сонинд хэвлүүлсэн нийтлэлдээ элэгний хорт хавдар тусч үхэлтэй нүүрэлдээд буйгаа мэдэгджээ. Өдгөө 81 настай алдарт зохиолч маань одоогоос есөн жилийн өмнө тун ховорт тооцогдох нүдний салстын хорт хавдар туссан ажээ. "Намайг аз түшиж, тийм аймшигтай оноштой байсан ч би есөн жилийн турш эрүүл саруул сайхан амьдарлаа. Гэвч мөнөөх хавдар элгэнд маань нэвчиж үхэлтэй нүүр тулахаас өөр аргагүй болов," хэмээн тэрээр өгүүлжээ.

Нью-Йоркийн Анагаах Ухааны Их Сургуульд сэтгэц, мэдрэлийн эмгэг судлалын профессорын албатай Оливер Сакс өөрийн мэргэжлээ уран бүтээлтэйгээ маш чадамгай сүлж чадсан, өнөө цагийн хамгийн алдартай романчдын нэг юм.

Түр хүлээнэ үү...
Top