Хөвсгөлийн хүүхдүүдийг номтой болгох аянд нэгдээрэй!
2018-03-02 214

Г.Баттогтох, Д.Нямдорж, Б.Баясгалан нарын залуус Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шинээр нээгдсэн, Кэмбрижийн стандарт бүхий, ерөнхий боловсролын "Сод Эрдэм" сургуулийн номын санг номжуулах аянг санаачлан эхлүүлээд байна. Г.Баттогтох өнгөрөгч хавар өөрийн нутагт ажлаар очихдоо шинэхэн нээлтээ хийгээд буй "Сод Эрдэм" сургуультай танилцжээ. Сургуульд хичээлийн байр, анги танхим, ширээ сандал, спортын заал, бассейн гээд цөм бүрэн ч номын сангийн өрөө нь ямар ч номгүй сул буйг тэрээр анзаарсан гэнэ. Сургуулийн удирдлагаас энэ тухай асуухад яамнаас ойрын хоёр жилдээ ЕБС-ын номын санд мөнгө төсөвлөх боломжгүй байгааг дуулгасан аж. Ингээд Г.Баттогтох найз нөхөдтэйгээ хүч нийлж тус сургуулийн номын санг номжуулж, Хөвсгөл нутгийн хүүхдүүдийг номын дунд өсч өндийх боломжийг нь хангаж өгөхөөр энэхүү аянг санаачилжээ.

Аянд оролцохыг хүссэн хүмүүс Г.Баттогтох (fb: Ганбатын Баттогтох, утас: 99091162), Д.Нямдорж (fb: Д.Нямдорж , утас: 99718861), Б.Баясгалан (fb: Баясгалан Батсуурь, утас: 88018309) нартай шууд холбогдох юм уу,  facebook-т #Сод_Эрдэм гэж хаяглаад санал хүсэлт, хандив тусаа өргөж болно.

Түр хүлээнэ үү...
Top