Эндо Скорсез хоёр хосолно
2018-03-02 113

Шүсаки Эндо бол Дэлхийн II дайны дараа Японы уран зохиолын ертөнцөд хүч түрэн орж ирсэн авьяас билэгт зохиолчдын нэг билээ. Эхийнхээ нөлөөгөөр багаасаа католик шашинтан болсон тэрээр буддын соёл голлодог дорнын утга зохиол доторх загалмайн шашны нэн ховор төлөөлөгч гэдэг утгаараа ч содон сонин. Зохиол бүтээлүүдэд нь ч энэ сэдэв давамгайлдаг.

Тэгвэл орчин цагийн кино урлагийн "мангасууд"-ын нэг Мартин Скорсез өнгөрөгч жилийн дуулиан болсон "Уолл Стритийн чоно" киноныхоо дараа дорно дахинд өөрийн шашнаа сурталчлан дэлгэрүүлэхийг зорьсон христийн миссионеруудын хувь заяаны сэдвийг хөндөж Шүсаки Эндогийн "Анир гүм" романаар кино хийх болжээ.

Танизакийн шагналыг эзэндээ авчирсан "Анир гүм" роман бол Эндогийн хамгийн шилдэг туурвил юм. Уг романд 17-р зууны үед Японд христийн сүм байгуулж, Ертөнцийн эзний үгийг түгээхээр очсон Португаль миссионерийн гашуун хувь заяаны тухай өгүүлдэг билээ. 

Түр хүлээнэ үү...
Top