Франц Кафкагийн "Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд" ном худалдаанд гарлаа
2018-03-02 328

Тагтаа Паблишинг хэвлэлийн газраас энэ хавар гаргах номнуудынхаа салхийг хагалж модерн утга зохиолын гарамгай төлөөлөгч Франц Кафкагийн "Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд" номыг орчуулагч Ж.Тэгшзаяагийн эмхтгэж, орчуулснаар уншигчиддаа хүргэлээ.

Энэ номд Франц Кафкаг үгийн урлагт суутнаар дархалсан цуут бүтээлүүд болох "Хувирал" туужийн шинэ орчуулга багтсанаас гадна,  “Мацаг баригч”, “Цээрлүүлэх колонид”, “Шүүлт” хэмээх өгүүллэгүүд монгол хэлнээ анх удаа орчуулагдан хүрч байгаа юм. Мөн энэ номоос Франц Кафкагийн гол бүтээлүүдтэй танилцаад зогсохгүй тэдгээрээс сэдэвлэн салаалсан уран зохиолын гоц туурвилууд болох Франц Кафкагийн “Хувирал” туужийн тухай Владимир Набоковын алдарт лекцийг бүрэн эхээр нь, Нобелийн шагналт зохиолч Исаак Башевис Зингерийн “Кафкагийн найз” өгүүллэг, өнөө цагийн хамгийн алдартай зохиолчдын нэг Харүки Мүракамигийн “Дурласан Замза” өгүүллэгүүдийг мөн унших боломжтой аж.

"Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд" ном Интер, Мажестик, Аз хур, Мир болон Билиг номын дэлгүүрт худалдаалагдаж байна.

Түр хүлээнэ үү...
Top