ЭМГЭНЭЛ
2018-03-02 420

Хэдхэн хоногийн өмнөхөн Монголын зохиолч Жамбын Дашдондог дэлхийн хүүхдийн уран зохиолын хамгийн том хүндэтгэл Ханс Кристиан Андерсоны шагналд нэр дэвшиж буй тухай баяртай мэдээг бид хуваалцаж байсан билээ. Гэвч хүний хорвоогийн гэрэл сүүдэр хүүшлэж нүүж байдаг жамаар монголын төдийгүй дэлхийн хүүхдүүдийн зүрх сэтгэлд олон сайхан шүлэг зохиол, үлгэр туульс, бүтээл номоороо хоногшин үлдсэн эрхэм уран бүтээлчийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай мэдээг уншигчдад нь гүнээ харуусалтайгаар дуулгаж байна.

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт зохиолч Жамбын Дашдондог таны хүүхдийн төлөө хийсэн гэгээн үйлс бүхэн, хүүхдүүдийг бодож туурвисан бүтээл бүхний тань төлөө таньд гүнээ талархаж, таныг насан туршдаа биширч, хүндэтгэж явах болно.хаөх

Аранзал зээрд мориороо
Алхуулан шогшууллаа
Шогшуулснаа хатирууллаа
Хатируулснаа ергүүллээ
Ергүүлснээ цогиуллаа
Цогиулснаа давхиуллаа...l;'
...Хөрст дэлхий
Хөлийн дор
Хөлийн дор
Жирэлзэнэ
Хөтөл гүвээ
Холын холд
Холын холд
Торолзоно...
...Аранзал зээрд мориныхоо
Амыг татан цогиуллаа
Цогиулснаа ергүүллээ
Ергүүлснээ хатирууллаа
Хатируулснаа шогшууллаа
Шогшуулснаа алхууллаа.

"Тагтаа Хэвлэлийн Газар"-ын хамт олон.
2017.06.10

Түр хүлээнэ үү...
Top