Милан Кундерагийн шинэ роман удахгүй худалдаанд гарна
2018-03-02 363

Энэ цаг үеийн хамгийн алдартай зохиолчдын нэг чех/францын зохиолч Милан Кундера 14 жил роман гаргалгүй завсарласны эцэст дараа сарын 23-ны өдөр "The Festival of Insignificance" нэрт шинэ романаа англи хэлээр худалдаанд гарах болсон нь утга зохиолын ертөнцийн нэгэн дуулиантай мэдээ болоод байна.

Сайх романаас нухацтай асуудлыг хөнгөнөөр хүүрнэх, орчин цагийн бодит мөн чанарыг дэлгэх авч реализмаас илт дөлдөг Кундерагийн хэв маягийн онцлогийг уншигчид мэдрэх боломжтой гэнэ.

Милан Кундераг нухацтай эргэцүүлэл, гүн бодролыг гайхам хөнгөн, урнаар хүүрнэгч, урсгал хэл найруулга, бараан хошигнол, ёжлолын нарийн мэдрэмж, илэрхийлэллүүд бүхий орчин цагийн үгийн урлагийн нэгэн онцлох мастер хэмээн үнэлдэг.

Тагтаа Паблишинг хэвлэлийн газраас тун удахгүй зохиогчийн хамгийн зартай бүтээл "Оршихуйн үл баригдах хөнгөн чанар" (The Unbearable Lightness of Being) романыг нь албан ёсны эрхтэй монгол хэлнээ хөрвүүлэн гаргах гэж байгаа билээ. Тэр үед манай уншигчид Милан Кундера хэмээх энэ цаг үеийн нэгэн өвөрмөц зохиолчтой анх удаа эх хэлээрээ танилцах завшаан олдох буй заа.

Түр хүлээнэ үү...
Top