Орчуулагч Ц.Цэнгэлийн хөрвүүлсэн "Алтан сүм", "Элсний хүүхэн" романууд ахин хэвлэгджээ
2018-03-02 698

"Соёмбо принтинг" хэвлэлийн газраас орчуулагч Ц.Цэнгэлийн хөрвүүлснээр японы алдарт зохиолч Юкио Мишимагийн "Алтан сүм" роман, Кобо Абэгийн "Элсний хүүхэн" романуудыг ахин хэвлэн гаргаж уншигчдийн хүртээл болгожээ. Утга зохиолын хорхойтнуудын дунд ихээхэн эрэл сурал болдог сайх хоёр зохиол ийнхүү ахин хэвлэгдсэн нэн таатай мэдээг уншигчиддаа дуулгаж буйд баяртай байна. Мөн орчуулагч Ц.Цэнгэлийн нобелийн шагналт зохиолчдын 30 гаруй өгүүллэгийг багтаасан орчуулгын түүвэр  "Нобелийн шагналтнуудын өгүүллэг" нэрээр зэрэгцэн гарчээ. Тус гурван ном үнийн хувьд ч тун боломжийн буюу тус бүр нь 10000 төгрөгөөр номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.

 

Түр хүлээнэ үү...
Top